Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Умард Солонгосын тагнуулын өндөр тушаалтан Өмнөд рүү зугтаж гарчээ
БНАСАУ-ын тагнуулын байгууллагын өндөр албан тушаалтан өнгөрсөн онд Өмнөд Солонгост зугтан ирж орогнол хүссэн гэж Yonhap агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол нэрийг нь дурдаагүй тэр түшмэл Умард Солонгосын Улсыг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан гэнэ.
Саяын мягмар гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе умардаас зугтаан ирж Өмнөдөд орогнол хүсч байгаа хүмүүс нь “Үндэстнийг нэгтгэхэд туршилтын талбай болно” гэсэн байна.
Албан ёсны статистик мэдээгээр бол энэ оны эхний есөн сард Умард Солонгосын 900 иргэн өмнөдөд зугтаж ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувь өссөн дүн болж байна.
Өмнөд Солонгосын Үндэстнийг нэгтгэх яамны тайлангаар 2011-2015 онуудад Умардаас зугтаж ирэгсдийн тоо жил бүр хоёр дахин буурч байсан гээд, 2,7 мянга байснаа 1,2 мянга болсон гэжээ.
Гэхдээ энэ оны эхний хагас жилд умардаас ихэвчлэн Европт ажиллаж байсан 10 гаруй дипломат БНСУ-д дүрвэж ирсэн гэж баталгаатай эх сурвалжийн мэдээлснийг орон нутгийн хэвлэлүүд бичиж байгаа юм.
хоосон тоо, худлаа цуурхал юм биш үү

0 Сэтгэгдэл
ИРГЭН
КОММУНИСТУУДААС ХОЛХОН БАЙСАН НЬ АМИНД ӨЛЗИЙТӨЙ ДӨӨ.
2016.10.13
2016.10.13