Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургацын 75.5 хувийг хураагаад байна


Улсын хэмжээнд ургацын 77.5 хувийг хураагаад  байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл (ХХААХҮЯ)-наас мэдээллээ. Энэ  сарын 11-ний байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийт 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа хурааснаас 393.6 мянган тонн улаанбуудай, 95.5 мянган га-гаас 222.5 мянган тонн төмс, хүнсний ногоо, 16.6 мянган га талбайгаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.

Одоогийн байдлаар төмс хураах ажил улсын хэмжээнд 94.4 хувь, хүнсний ногоо 85.6 хувь, тэжээлийн ургамал 59.9 хувь, тосны ургамал 41.3 хувьтай байна. Шинэ ургацаас нийт 135.0 мянган тонн улаанбуудай борлуулснаас Тариалан эрхлэлтийг дамжих сан (ТЭДС)-д 36.0 мянган тонныг нь худалдан борлуулсан байна.

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 22.7 мянган га-д төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал тус тус тариалсан бөгөөд нийт тариалалт 495.6 мянган га-г хамарч байна.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн маоын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцоолоод байна. Ургац хураах ажилд 950 цэргийн алба хаагч, 180 оюутан, нийт 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан