Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ширээ, сандалгүйгээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль байна
Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн.
Баянзүрх дүүрэгт гэхэд л сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулсны нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орсон бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийдэж өгчээ. Албан ёсоор наймдугаар сард бүртгэлээ эхлүүлж, 09 сарын 01-нээс хүүхдүүдээ хүлээн авсан байна.
Харамсалтай нь, бага сургуулийн хүүхдүүд нь өнөөг хэр нь гурван ээлжээр хичээллэж, хоёрдугаар ангийн сурагчид нь 19, 20:00 цагт тардаг аж. Ийнхүү гурван ээлжээр хичээллэх болсон шалтгаан нь ердөө л сурагчдын ширээ, сандал байхгүйтэй холбоотой юм байна. Уг нь, сургуулийн удирдлагууд удаа дараа ширээ сандалтай болгож өгөөч гэдэг хүсэлтээ БСШУСЯ-нд өгсөн ч нэг ч удаа хариу ирүүлээгүй аж. Тиймээс аргаа барсан, багш, ажилчид, сурагчдын эцэг, эх хамтарч энэ асуудлыг шийдүүлж өгөхөд тус нэмэр болооч хэмээн манай сонинд хандав.
Энэ бага сургуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4, 5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж, Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж, Бунхан 1-4 дүгээр гудамж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд суралцдаг юм байна. Ширээ сандалны асуудлаа шийдүүлчихвэл гурван ээлжээр хичээллэх шаардлага байхгүй гэнэ. Ямартай ч дээрх асуудлыг шийдүүлэхээр эцэг, эхчүүдийн зөвлөл байгуулагдаж, эсэргүүцэл хийхээр нэгдэцгээж байгаагаа ч дуулгасан. Одоогийн байдлаар тус сургуулийн хоёр, гурван анги л сандал ширээтэй юм байна. Тэдгээр ангидаа боломж, бололцоогоор хүүхдүүдээ гурван ээлжинд хуваан сургаж байгаа нь энэ аж.
“Хүүхдэд ээлтэй-сурах орчин” бүрдүүлнэ хэмээж байсан МАН-ынхан юуны өмнө гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Түүгээр ч барахгүй “Сургуулийн насны багачууд, тэдний сурах орчинг бүрдүүлэхийн тулд АН засаг барих дөрвөн жилийнхээ хугацаанд ямар ажил хийснийг асуувал тодорхой хариулт лав гарч ирэхгүй. Тэд дөрвөн жилийн хугацаанд өмнө нь шавыг нь тавьсан, санхүүжилтгүйгээс ажил нь зогссон гэх мэт ажлыг л гүйцээсэн.
Түүнээс өөрөөр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдэхэд нэг ч төгрөг зарцуулаагүй гэвэл гүтгэсэн болохгүй. АН боловсролын салбарыг, сургууль цэцэрлэгийг тэр чигт нь орхисон бол Ардын нам энэ тухайд ажил хийхээр мөрийн хөтөлбөр боловсруулсан” хэмээсэн байдаг. Тэгэхээр одоо амлалтдаа хүрч, АН-ын засгийн үед барьж байгуулсан дээрх сургуулийн ширээ, сандлын асуудлыг шийдвэрлэж өгч, гурван ээлжээр хичээллэдэггүй болгож өгнө гэж найдъя.

0 Сэтгэгдэл