Хөлбөмбөгийн европын аварга шалгаруулах “Евро 2012” тэмцээн бүтэн сарын турш “Польш – Украйн” улсуудад амжилттай зохион байгуулагдаж дуусаад байгаа билээ. Энэхүү тэмцээнд “Испани” –ийн шигшээ баг дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор зохиогдсон гурван том тэмцээнээс аваргийн алтан медалийг дараалан хүртсэн амжилтаараа тэд өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн гүрэн болоод байна. Тэднээс өөр Европын аврага шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн баг байдаггүй юм. “Ялагдашгүй Рамада” өөрийн эх орондоо буюу Испани улсад аваргийн цомоо залж, эзэн хаан Хуан Карлост хүндэтгэл үзүүлсэн байна. Тэдний баяр хөөр өдгөө хүртэл үргэлжилсээр байгаа ажээ.