Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы банкир амрагтаа зориулж 1,9 сая доллар хулгайлжээ

Японы арилжааны Mitsui Sumitomo банкны салбарын орлогч захирал нэгэн амрагтаа өгөхөөр валютын хадгаламжаас 190 сая иен буюу 1,9 сая доллар хулгайлсан нь илэрснээр түүнийг лхагва гарагт баривчилсан байна.
Тэрээр энэ их мөнгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны долдугаар сар хүртэлх хугацаанд авсан гэжээ. Баривчлагдсан эр 2007 оноос эхлэн ийм аргаар мөнгө хулгайлж байснаа хүлээгээд энэ мөнгийг “хүүхдүүдийнхээ боловсрол, хайртай бүсгүйдээ зориулж байсан” гэж мэдүүлсэн байна. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан