Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Brexit-ийн уршгаар Британи жил бүр 81 тэрбум долларын алдагдал хүлээнэ


Их Британийг Европын холбооноос гарахад хүргэсэн Brexit-ийн тухай бүгд мэднэ. Их Британийг Европын холбооноос гарч байгаагаас болж тус холбооны гишүүн орнууд бүгд алдагдал хүлээх тухай яриа тасрахгүй байсан. Энэ алдагдлын хэмжээг янз бүрээр тайлбарлаж байсан ч бодит хэмжээг хэн ч багцаалж байгаагүй. Харин Британийн “Independent” сониныхон улсынхаа Сангийн яамны нууцын зэрэглэлтэй мэдээллийг олж авснаа ил болгосноор хэдий хэмжээний алдагдал хүлээж болзошгүй тухай багцаа гарч ирсэн байна.

Тус сонины олж авсан мэдээлэл, буюу Их Британийн Сангийн яамнаас гаргасан урьдчилсан тооцооноос үзвэл Их Британи ба Умард Ирландын вант улс нь Европын холбооноос гарсны дараахь 15 жилийн дотор ДНБ-ий хэмжээ нь 5,4-95 хувиар унана.

Мөнгөн хэмжээгээр тооцвол Европын холбооноос харилцаагаа бүрэн таслахад шаардлагатай 15 жил өнгөрсний дараа гарах жил бүрийн алдагдлын хэмжээ 66 тэрбум фунт буюу 81 тэрбум ам.доллар хүрнэ гэдгийг онцолсон байна. Европын холбооноос орж байгаа хөрөнгийн хэмжээ өмнөх түвшиндээ үлдээд, Их Британийн зүгээс Европын холбоонд ямар ч хариу төлөлт хийхгүй нөхцөлд ийм хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй аж.

Гэхдээ энэ бүхэн хараахан биеллээ олоогүй, Их Британийн удирдлага Европын холбооноос гарах ямар хувилбарыг сонгохоос бүх зүйл хамаарна. Европын холбооноос гарахдаа цагаачдыг хүлээн авах эсвэл аль нэг улсыг ардчиллын төлөө бөмбөгдөх гэх мэт улс төрийн чанартай шийдвэр дээр Их Британи өөрийн гэсэн, тусдаа байр суурьтай байхаар салж болно. Үгүй бол улс төрийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд бие даасан тусгаар бодлого баримтлахаар салах боломжтой юм байна. Эдийн засгийн хувьд илүү бие даасан болохын  тулд энэ салбарт Европын холбоотой хийсэн бүх тохиролцоогоо таслах “хатуу Brexit” хувилар нь жил болгон 81 тэрбум ам.долларын алдагдалд хүргэх гэх мэт олон таагүй үр дагавартай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан