Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк бүсгүйтэй интернетээр харилцсаныхаа төлөө шийтгүүлнэ

Саудын Арави нь исламын шашны хатуу ёс жаягийг үгчлэн дагадаг, зөрчсөн хүн болгоныг хатуу шийтгэдэг гэдгээрээ алдартай.

Тус улсад амьдардаг Абу Син гэдэг өсвөр насны эрэгтэй хүүхэд “YouNow” интернэт чатаар америк бүсгүйтэй сээтэгнэсний төлөө шүүхээр шийтгүүлэх болсон нь шашны хуулийг хэр хатуу дагаж мөрддөгийн жишээ гэж болох. Насанд хүрээгүй, өөрөөр хэлбэл 16 нас хүрээгүй хүүхэд “YouNow” сүлжээг ашиглан Америкийн Калифорни мужид амьдардаг 21 настай Кристина Крокетт гэгчтэй холбогдон ярилцаж наргиа болгон өөртэй нь суухыг гуйхад Крокетт зөвшөөрч ядам хуруун дээрээ бөгж зурсан бөгөөд энэ тухай бичлэгээ “YouTube” дээр байршуулжээ.

Гэтэл энэ бичлэгийг нь Саудын Аравийн буяныг дэмжиж нүглээс сэргийлэх комисс буюу шашны цагдаагийн ажилтнууд олж үзээд Абу Синийг ёс бус авир гаргалаа гэж баривчилсан байна. Хөөрхий жаалыг шашны ба ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бичлэг гэх мэт зүйлс бэлдсэн, улсынхаа иргэдийн талаар гаж төсөөллийг гадаад орнуудад өгсөн гэдэг ялаар тун удахгүй шийтгэхээр болжээ. Одоо жаал хүүд таван жилийн хорих ял нүүрлэж байна.

Сүүлийн үед Саудын Аравийн хүүхэд залуучуудын интернэт ашиглах чадвартай холбоотой дуулиан их гарах болсон. Хэдхэн өдрийн өмнө Саудын Аравийн дунд сургуулийн сурагч Ахмад Маккийг “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн бүртгэлийн мэдээллийг хууль бусаар олж, олон нийтийн сүлжээнд нэвтэрсэн гэж буруутган баривчилсан тухай мэдээ гарсан.

Ахмад Макк нь “Uber”, “Spotify”, “Pokemon GO” гэх мэт нүсэр том компаниудын удирдлагын электрон шуудангаас эхлээд олон нийтийн сүлжээ хүртэлх бүс бүртгэлийн мэдээллийг хууль бусаар олж авсан хакеруудын “OurMine” бүлэглэлийн гишүүн гэж буруутгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан