Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос эмэгтэйн тоглоом нь шоглоом болж баривчлагдав


Оросын иргэн Мария Рямарь Белорусын нийслэл Минск хотын нисэх буудалд аюулгүй байдлын шалгалтад орох үеэрээ өөрийг нь хяналтын рентген аппаратаар өнгөрүүлэх гэхэд “Надаас  юуных нь тротил эрээд байгаа юм бэ, тэр чинь та нарын сая шалгасан миний тэр цүнхэнд байгаа шүү дээ” гээд хэлчихсэн юм байна.

Харин хамгаалалтынхан, хууль сахиулагчдын хувьд энэ нь тоглоом биш, харин ч аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж үзээд онгоцноос авч үлдэн асуудлыг тодруулахаар асууж эхэлсэн байна.

Рымарь бүсгүй болохоор “Энэ бол зүгээр л английн нэг шог яриа шүү дээ. Гэтэл эд намайг ойлгохгүй байгааг би сүүлд нь л мэдсэн” гэж хэлжээ.

Харин Нисэх буудлын аюулгүй албаны ээлжийн ахлагч Анатолий Крупин хууль сахиулагчид олон улсын хууль тогтоомжийн хүрээнд л ажилласан, аюулгүйн албаныхан ийм шоглолыг тооцохгүй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан