20 дугаар зууны Латин Америкийн Исус Христ гэж нэрлэгдэж явсан цогтой хувьсгалч Че Гевараг амь үрэгдсэний ойгоор Боливид түүний нэрэмжит соёлын төв нээжээ. 1967 оны аравдугаар сарын 9-нд Боливийн тухайн үеийн дарангуйлагчийн явуулсан армийнхан ба Америкийн Тагнуулын төв газрын ажилтнууд хамтарсан тусгай ажиллагаа явуулж Че Гевараг олзолж буудан хороосон түүхтэй. Буудан хороосны дараагаар түүнийг үнэхээр алагдсан гэдгийг баттай болгохын тулд гарын хээгээр нь нотлох зорилгоор тулд сарвууг нь тайран авч лаборатори руу явуулсан байдаг.
Че Геварагийн нэрэмжит соёлын төвийн нээлтэд оролцсон Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес “Бид Чегийн хүсэл мөрөөдөл, бодол санаа ба тэмцлийн тухай дурсамжийг эргэн сэргээсээр байна. Ард түмэн, хүн төрөлхтний төлөө амь насаа зориулсан хүнийг л жинхэнэ социалист үзэлтэн гэж хэлнэ” гэсэн байна.