Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шведийн шөнийн клубын үүдэнд хүчтэй бөмбөг дэлбэлжээ


Шведийн Мальмё хотын төвд байрладаг “Babel” нэртэй шөнийн клубын байрны гадна даваа гарагийн үүрээр хүчтэй дэлбэрэлт болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Цагдаагийн төлөөлөгч энэ талаар “Дэлбэрэлт маягийн юм болж, барилга хүчтэй гэмтсэн. Миний мэдэхээр хүн гэмтэж бэртээгүй” гэсэн тайлбар өгсөн байна.

Тэсрэх бөмбөгийг клубыг хаасны дараа хаалганых нь гадаа байрлуулсан байж. Дэлбэрэлтийн чимээ маш хүчтэй байсан тул ойролцоох хорооллын оршин суугчдыг нойрноос нь сэрээсэн тухай Шведийн “Sydsvenskan” сонин мэдээлжээ.
Дэлбэрэлтийг зохион байгуулагчид ба гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааны талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Сири, Ирак, Афганистанаас ирсэн цагаачидтай холбоотой байж магадгүй тухай мэдээ байна.

Шведэд сүүлийн үед Сири, Ирак гэх мэт орноос олон мянгаар ирсэн цагаачдад таагүй хандах явдал ихэссэн. Швед даяар цагаачдад зориулагдсан 40 гаруй төвд гал тавьж шатаасан хэрэг гарсан гэхээр хүмүүс цагаачдад хэр дургүйцэж байгааг багцаалж болох байх.

Шведийн Засгийн газар цагаачдад байнга оршин суух зөвшөөрөл олгохын оронд нэгээс гурван жил хүртэл хугацаатай түр амьдрах эрх олгох, гэр бүлийг нэгдэх нөхцөлд өндөр шаардлага тавих, оршин суух эрх авсан цагаачдад олгох тэтгэлэг ба төрөл садны хүмүүсээ урих нөхцөлийг хязгаарлах гэх мэт шинэ хууль баталсныг цагаачид эсэргүүцэн сүртэй жагсаал хийсэн бол шведүүдийн 70 хувь нь энэ өөрчлөлтийг дэмжсэн. Статистик мэдээнээс үзвэл Шведэд ирсэн 163 мянган цагаачаас ердөө 494 хүн албан ёсны ажлын байртай бол үлдсэн хүмүүс нь хууль бус наймаа хийдэг, тэтгэлгийн мөнгө аваад наргиж цэнгэхийг ажил хийснээс дээрд боддог болж таарсан нь шведчүүдэд таатай сэтгэгдэл төрүүлээгүй нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
tsagaachdaa zailuulaasai
Хамгийн их уншсан