Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Бүгд найрамдах нам Трампыг өөр нэр дэвшигчээр сольж магадгүй
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа тэрбумтан Дональд Трампыг өөр нэр дэвшигчээр солих боломжийг Бүгд найрамдах намынхан хэлэлцэж байгаа гэнэ.
Бүгд найрамдах намын Үндэсний хорооны хуульчид энэ тухай ярьж байгаа гэж үйл явдалд хамгийн ойрын эх сурвалж мэдээлснийг Politico хэвлэл дамжуулжээ.
Хороо ойрын 48 цагийн дотор сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа тухай, старатеги зорилтоо авч хэлэлцэнэ. Сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ солих боломжийн талаар ч судалж байгаа гэж Намын Үндэсний хорооны дарга Рейнс Прибус мэдэгдсэн байна.
Гэхдээ нэр дэвшигчээ сольсон ч гэсэн Үндэсний хороо Трамптай хамтран ажиллана. Яагаад гэвэл дүрмээр бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нас барсан юм уу, өөрөө татгалзсан тохиолдолд л сольдог юм байна.
Бүгд найрамдах намын удирдагч Мэтт Пиннел Үндэсний хороондоо “Бүр ядахад одоо л....” гэж хэлсэн гэж хэвлэл тэмдэглэж. Харин Үндэсний хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга энэ мэдээллийг тайлбарласангүй.
Нэр дэвшигч Трампын 2005 онд телевизээр нөхөртэй эмэгтэйчүүдийн талаар гутаасан үг хэлснийг The Washington Post сонин өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн нь дуулиан болсны дараагаар тус намын хуульчид түүнийг солих тухай хэлэлцэж эхэлсэн юм байна.
“Би зүгээр л үнсч эхэлнэ. Хүлээх ч үгүй. Чи үнэхээр л од юм бол үүнийг хийхээс аргагүй. Чи бүхнийг хийж чадна” гэж хэлсэн нь дуулиан болоод байгаа юм. Трамп үүнийхээ төлөө сая уучлал гуйсан юм.

0 Сэтгэгдэл