Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Модны хэрэглээг хумьж хүрээг нь тэлье


Бид өмнөх дугаартаа манай орны ойн нөөц болон ойжуулалтын талаар мэдээлэл хүргэсэн бол энэ удаад модны хэрэглээний талаар сурвалжиллаа.
Хавар, намрын цагт барилга бүтээн байгуулалтын ажил өрнөж үүний хэрээр модны хэрэглээ нэмэгддэг. Бидний хувьд модон байшин эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг  болохоор байшин барихдаа модыг түлхүү хэрэглэхийг хүсдэг. Гэвч модны өртөг, олдоц  зэргээс шалтгаалан тийм боломж багатай.

Нийслэлд цөөн тооны мод модон материал худалдаалах төв байдгийн нэг нь “Цайз” зах юм. Баасан гарагийн өдрийн 13:00  цагийн үед  тус захаар орлоо. Захын хаалгаар орох төдийд цахилгаан хөрөөний дуу хадаж, зарим нь модоо зүсч нөгөө хэсэг нь хагалж шуудайлна. Модны ченж буюу наймаачин эмэгтэй дөхөж ирээд “Ямар мод авах вэ. Банз уу палк уу. Бүх төрлийн модыг хүссэн хэмжээгээр чинь бэлтгээд янзлаад өгнө. Манайд мод бэлтгэн нийлүүлдэг хүмүүс маань орон нутагт ч байдаг юм. Эндээс ийм хэмжээний тэдэн ширхэг мод хэрэгтэй байна гээд захичихвал гурав дөрөв хоногийн дотор л ороод ирнэ дээ” гэв.

Палк ширхэг нь 25 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин банзыг  шоо метрийг нь  220 мянган төгрөгөөр зарж байна. Энэ нь дотроо 2,4,5-ын зузаантай, урт нь 4 метр, өргөн нь 20 см-ийн хэмжээтэй.

Энэ жилийн хувьд мод ховордож, үнэ нь нэмэгдсэн байна. Мод зарж зогссон С.Сүрэнхорол “Энэ жил, хяналт шалгалт их гарч байна. Хэдийгээр ойн хорио тавигдсан ч бидэнд мод бэлтгэн нийлүүлэх хүн ховордсон. Жил бүрийн есдүгээр сард яамнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд болон иргэдэд олгодог журамтай. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр мод бэлтгэх зөвшөөрөл өгдөг ч хувь хүмүүст бараг өгдөггүй. Бэлтгэсэн багахан модоо тээвэрлээд хот оруулж ирэх гэхээр хяналт шалгалт гээд бөөн юм болдог. Уг нь, бид ч гэсэн аж ахуйн нэгжүүдтэй адил татвараа төлөөд мод бэлтгэх зөвшөөрөл авдаг. Орон нутагт ч малчид өвөлжөө барих модны зөвшөөрөл авах гэж бөөн юм болдог гэсэн. Биднээс илүүтэйгээр их хэмжээгээр мод бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдээ шалгах хэрэгтэй шүү дээ. Нойтон мод бэлтгэлээ, усны эх булагаас мод бэлтгэж байна гэдэг. Үнэндээ энэ хуулийг чинь эрх мэдэлтэй хүмүүсийн гар хөл болсон дарга нар нь л зөрчиж байна” гэсэн юм. Бид хоёрыг ийн яриа өрнүүлэх хооронд олон хүн модны үнэ ханш асууж байлаа.

Модны үнэ сонирхож явсан С.Батболд гэх залуу “Би 6х8 харьцаатай хоёр давхар модон байшин барих санаатай тооцоо хийж явна. Палкаар баривал эрүүл мэндэд элдэв нөлөөгүй тэгээд ч чанартай юм болов уу гэж бодсон. Гэвч хэтэвчнийхээ хэмжээнд л захирагдана  шүү дээ. Нэг палк 25 мянган төгрөг гээд бодохоор надад зөвхөн байшингийнхаа ханыг босгоход ойролцоогоор таваас зургаан  сая төгрөг хэрэг болох нь. Дээр нь тааз, дам нуруу гэхээр яваад өгөх нь. Гэсэн ч насаараа амьдрах орон байр минь учраас чардайж байгаад модон байшин барих санаатай” хэмээн ярьсан юм.

Бэлэн байшин болчих торхны үнэ асуух санаатай “Хөвсгөлийн торх зарна” гэсэн залуутай уулзлаа. Тэрээр “Хөвсгөлд торхоо бэлтгэсэн байгаа. 6х8 хэмжээтэй цэвэр торх 12 сая төгрөгөөс яриад өглөө. Бүрэн хатсан. Ойгоос хамгийн сайныг нь түүж хийсэн торх шүү. Хүсвэл захиалгаа өгчих” гэсээр угтсан юм. Түүнийг Д.Лхагвасүрэн гэдэг бөгөөд тэрээр Хөвсгөлд мод бэлтгэл үйлдвэрлэлийн жижиг компанитай гэв. Тэрээр “Би хотод ирж худалдан авагчаа олдог юм. Таны захиалсан байшин модыг чинь нийлүүлж болно шүү. Хөвсгөлд манай үйлдвэрт найман залуу ажилладаг. Тэр хэд маань модоо бэлтгэдэг. Захиалга ихтэй үед хүн хөлсөлж ажиллуулдаг. Энэ жил борлуулалт жаахан тааруу байна. Зар өгсөн болохоор олон хүн асууж л байна. Одоо ер нь, байгалийн мод чулуугаар гэрээ гоёх хүн олширчээ. Гал тогооны тавилгаа хүртэл цэвэр модоор хийлгэдэг болсон. Тиймээс  модны эрэлт их байна. Уг нь, би модон материалын үйлдвэрүүдэд мод нийлүүлдэг байсан юм. Гэтэл тэд хямдхан авах гээд байдаг. Иймээс өөрөө яваад зарсан нь илүү ашигтай байна” гэв.

Мод модон материалын эрэлт нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бизнес рүү хошуурах хүн ч олширсон. Манай улсын ойжуулах нөхөн сэргээлтээс ашиглах хэрэглэх нь жил ирэх бүр хэд дахин нэмэгдэж буй нь харамсалтай. Иймд бидэнд хэрэглээгээ хумиж ойн хүрээг тэлэх шаардлагатай газүй ёсоор байгаа юм.
Одоогоор  улсын хэмжээндмод бэлтгэн нийлүүлдэг 450 гаруй аж ахуй нэгж байгууллага,  үүн дээр хувираа эрхлэх аж ахуйн эрхэлж буй 200 гаруй иргэн байгаа аж.  2016 онд хуучнаар Аж үйлдвэрийн яамнаас гаргасан статистик мэдээгээр сүүлийн  гурван жилд жил бүр  14-18 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, албан бус мэдээгээр 100 -110 тэрбум төгрөгийн мод, модон материал үйлдвэрлэж байгаа гэсэн тоо байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан