Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн тухайд хэн юу хэлэв


Өнгөрсөн долоо хоногийн турш яригдсан нэг сэдэв бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол Улс шилжүүлэн авахдаа хууль бус шийдвэр, тогтоол гаргасан уу, луйвар орсон уу гэдэгт төвлөрсөн. Энэ маргаантай асуудалд улстөрчид байр сууриа илэрхийлсээр байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд үзэл бодлоо хэлж, Төрийн тэргүүн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаар голлосон сэдэв нь байсан бол долоо хоногийн сүүлчээр Орхон аймагт, “Эрдэнэт” үйлдвэрт Ерөнхий сайд ажиллав. Хэн ямар бодолтой байж, байр сууриа илэрхийлэв гэдгийг тоймлоё.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

“Эрдэнэт”-ийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой


“Эрдэнэт”-ийн асуудлаар УИХ дахь Ардчилдсан намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн хувь хулгайд алдагдсыг тодруулахаар ажиллаж байна. Ирэх /энэ/долоо хоногт “Эрдэнэт”-ийн асуудлаарнээлттэй хэлэлцүүлэг хийе. Хууль бус хулгай хийсэн бол хариуцлага тооцох хэрэгтэй. 27 настай хүүхэд Монголын гурван сая иргэнийг төлөөлөх үү. Монгол Улсыг төлөөлөх эрхтэй УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн субъект бий. Гэтэл сүүлийн 90 гаруй жил бий болгосон Монголын баялгийн 50 гаруй хувийг 27 настай залуу өөртөө авчихаад байна. Ганцхан “Эрдэнэт”-ийн 49 хувь биш. Нийтдээ 30 гаруй орд үүнтэй хамт явчихаад байна. Асгатын мөнгөний орд, полиметалын таван том орд явчихлаа. Нэг нөхөр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ажлыг хий гэсэн тэр хүнд “Битгий галзуур” гээд хэлчихье. Стратегийн орд, улсын баялгийн асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэхээр тодорхой заасан. “Эрдэнэт”-ийн  гэрээг УИХ-аар хэлэлцэхээс бултуулж байгаа хүмүүстэй яаралтай хариуцлага тооцох ёстой. Намын асуудал биш Монгол Улсынх учраас намчирхалгүй хамтдаа шийдээд явъя.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат:

Хууль хяналтын байгууллагаар шалгуулсны дараа УИХ-д танилцуулна

Зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны протокол нууц байсныг ил болгож, олон нийт, хэвлэл мэдээлэлд өгнө. Хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байгаа. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д яаралтай өргөн барьж, танилцуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

49 хувь буруу зөрүү шилжсэн тухай асуудал байхгүй,
улстөржүүлж байна


Гадаадын улс оронд байсан, гадаадын аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид орж ирсэн. Энд ямар нэг хувчлал яваагүй. “Эрдэнэт” үйлдвэрт хууль бус ямар нэг асуудал бол шинэ УИХ, Засгийн газар эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй гэж хэлсэн. Долдугаар сард томилогдсон байж Сангийн сайд Б.Чойжилсүрэн ямар нэг арга хэмжээ аваагүй байж өнөөдөр ярьж байгаа нь улс орны эрх ашиг, 49 хувь буруу зөрүү шилжсэн тухай асуудал байхгүй. Харин улс төрийн улирал халахыг хүлээсэн юм байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явчихаж чадна гэж итгэж байгаа” гэж зургадугаар сард ШХАБ дээр хэлсэн. Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтын үеэр “Олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээд нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлсэн. Олон жил “Эрдэнэт” үйлдвэрийг манай үндэсний ажилчид нуруундаа үүрч яваа. “Эрдэнэт” үйлдвэрийг шоу болгож ярьж байгаа хүмүүст бид Монгол дотроо янз бүрийн нэр хүнд олох гэж байгаад нь талархлаа гэдэг биш, хойд хөршдөө баярлалаа гэж хэлэх ёстой. 49 хувийг худалдаж авсан компанийн захирал, өмнөх Засгийн газрын гишүүд Монголд байгаа учир УИХ-ын нээлттэй сонсголд оруулж, мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:


Үйл ажиллагааг нь хэвээр хадгалж үлдэхийн төлөө
Засгийн газар ажиллана


Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдааг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрээ гаргасан. Монголын төр урьдын адил өөрийн эзэмшлийн 51 хувийн эрх мэдлээ Төлөөлөн удирдах зөвлөл болоод компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд хэрэгжүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явна. Эдийн засаг хүндэрсэн, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан үед “Эрдэнэт” үйлдвэр өртөг зардлаа бууруулахад анхаарсан, ашиг орлоготой ажиллаж байна. Үйл ажиллагааг нь хэвээр хадгалж үлдэхийн төлөө Засгийн газар ажиллана.

”Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн:


Эхний есөн сарын байдлаар 30 тэрбум төгрөгийн
ашигтай ажилласан

Монгол Оросын хамтарсан үйлдвэрээс Монголын үндэсний үйлдвэр болж байгаа шилжилтийн үед үндсэн ажилчид, дунд шатны ажилчдын хүрээнд цомхотгол хийгээгүй. Цаашдаа ч хийхгүй. Харин удирдлагын түвшинд зардал бууруулж, оновчтой менежмент хийж, зардал өндөр байгаа, удирдлагын бүтэц данхайсан байгааг өөрчилнө. Хэмнэлтийн бодлого сүүлийн гурван жилд эрчимтэй баримталж 6000 гаруй ам.доллар байсан өөрийн өртгөө 4000 орчим болгож бууруулсан. Импортоор авдаг ханган нийлүүлэлтийн сэлбэг, материалыг үндсэн үйлдвэрээс нь зах зээлийн үнээр авдаг бодит ажлууд хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн ашигтай ажиллаж байна. Эхний есөн сарын гүйцэтгэлээр 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хөөе буудуулах цаг чинь ойртож байгаа шүү муу өгөр тарваган физдаа Элбэгдоржоо. Яахаараа зөв байдгийн чи өөрөө бас ганц хоёрхон хүн улсын төрийн нийт ард олны баялагийг нууцаар хувьчлал нэрээр луйвардаж авчихаад гуццд байдгаа болио боль чи муу тарваган ***** минь
Хамгийн их уншсан