Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп эмэгтэйчүүдийг элдвээр хэлснийхээ төлөө уучлал гуйлаа


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшээд байгаа, тэрбумтан Дональд Трамп хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийг гутаасан үг хэлснийхээ төлөө уучлал гуйсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны интернет сайтад нийтэлжээ.

“Энэ бол бүр хэдэн жилийн өмнө болсон хувийн яриа байсан юм аа. Үүгээрээ хэн нэгнийг гутаан гомдоосон  бол уучлал хүсье” гэж тэрбумтан бичжээ.

Трамп 2005 онд америкийн телевизийн нэрт хөтлөгч Билли Буштай ярилцах үеэрээ эмэгтэйчүүдийн талаар тачаангуй энэ тэр хэмээн хэд хэдэн бүдүүлэг үг хэлж байсныг өнгөрсөн баасан гарагт Washington Post сонин нийтэлж орхисон юм байна.

Трамп өнөө хүртэл эмэгтэйчүүдийн талаар хэд хэдэн удаа таагүй үг хэлж олныг гайхшруулж байсан удаатай. Саявтар Хилари Клинтонтой телевизээр халз мэтгэлцэх үеэрээ америкийн 1996 оны мисс Алиса Мачадог бас л хэтэрхий таргалж байгаа гээд хэлчихсэн нь олны сэтгэлийг гонсойлгоод авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан