Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын сөнөөгч онгоц Финляндын хилийг хоёр ч удаа давжээ


Оросын сөнөөгч Су-27 нисэх онгоц аравдугаар сарын 6-ны өдөр хөрш Финляндын хилийг хоёр ч удаа зөрчин нутаг дэвсгэр дээгүүр нь нислээ гэж Финляндын цэргийнхэн мэдэгдлээ.

Эхлээд өдрөөр эхний онгоц хил зөрчин ниссэн бол үүнээс хойш таван цагийн дараа бас нэг онгоц хил зөрчин орж ирсэн байна. Финляндын Цэргийн нисэх хүчний мэдээгээр бол хоёр тохиолдолд өөр өөр онгоц орж иржээ. Хоёр дахь удаад нь оросын сөнөөгч онгоц Финляндын Порвоо хотоос нэг км-ийн зайтай газраар орж ирээд Финляндын нутаг дээгүүр нэг минут  орчмын хугацаагаар 13 км газар ниссэн гэнэ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг  Оросын нисэх хүчний онгоцууд Финийн булангийн харьяалалгүй усан дээгүүр төлөвлөгөөт сургууль дасгалын нислэг үйлдсэн гээд “Нислэгийн үеэр онгоц маршрутаас хазайгаагүй, бүхий л үйл явц хяналтад байсан” хэмээн няцаасан байна.

0 Сэтгэгдэл
ОРОС ШААЛТУУРУУД ТЭГЖ Л ШААДАГ ШҮҮ ДЭЭ ХАХАХАХА
Хамгийн их уншсан