Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сараас олгож эхэлнэ


 Засгийн газраас энэ онд 70 мянган оюутанд 90 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгох болсон талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэв.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт их дээд сургуульд суралцагчдын ар гэрийг төлбөрийн дарамтгүй болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх Оюутны сургалтын зээл олгох журмыг өчигдөр буюу энэ сарын 05-нд болсон Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Төлбөрийн зээлийг богино болон урт хугацаатай, хүү бууруулах, гэсэн 3 хэлбэрээр олгоно. Богино хугацаатай сургалтын төлбөрийн зээл нь нэг жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй байна. Оюутнууд 4-6 жил суралцдаг. Энэ хугацаанд бүх төлбөрөө урт хугацаатай сургалтын төлбөрийн зээлээр авах боломжтой бөгөөд үүнийгээ 4-6 жилийн дотор эгүүлэн төлөх юм. Энэ нь мөн жилийн 5 хувийн хүүтэй байх аж. Хүүг тухай бүрд нь төлнө. 10 сая төгрөгийн зээл авсан оюутан сард 8000 мянган төгрөгийн хүү төлөх бөгөөд энэ нь суралцагч болон түүний ар гэрийнхэнд эдийн засгийн хувьд дарамт болохгүй хэмээн Засгийн газар үзжээ.

Хүү бууруулах гэдэг нь суралцагч сургалтын төлбөрөө төлөхийн тулд арилжааны банкнаас жилийн 25 хувийн хүүтэй зээл авсан бол “Боловсролын зээлийн сан” (БЗС)-д уламжилж, 5 хувийн хүүтэй болгох боломжтой гэсэн үг. Оюутан хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд БЗС арилжааны банктай тохирч, хүүг бууруулах гэрээ хийнэ хэмээн БСШУС-ын сайд онцлов.

Тэрбээр, “Зээлийн хэмжээ тухайн сургуулийн тогтоосон сургалтын төлбөртэй ижил хэмжээнд байна. Зээл олгоход барьцаа хөрөнгө шаардахгүй. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхөд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно. Одоогоор энэ шаардлагыг хангаж, буцалтгүй тусламж авах 1500 өрх байна. 90 тэрбум төгрөг бэлэн байгаа тул зээл олгох ажлыг энэ сараас эхлүүлнэ” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав.

-Зээл олгоход ямар шаардлага тавих вэ?
-Тухайн оюутан магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд 2.3-аас дээш голч дүнтэй суралцдаг байх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн 70 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдсэн.

-Магистр болон докторын зэргээр суралцаж байгаа оюутнуудад зээл олгох уу?
-Магистр болон докторын зэргээр суралцаж буй оюутнууд харьцангуй эдийн засгийн чадавхтай байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь мэргэжил эзэмшээд, ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний хуримтлал бүрдүүлсэн байдаг. Тиймээс эхний ээлжинд зөвхөн бакалаврын зэргээр суралцаж буй оюутнуудад олгох юм.

-Зээлийн эрсдэлийг хэн хүлээх вэ?
-БЗС-д эхний 3 жил мөнгө төвлөрүүлнэ. Одоо зээл авч байгаа оюутан 3 жилийн дараа гэхэд зээлээ төлөөд эхлэх тул БЗС өөрөө зээл олгох боломж бүрдэнэ. Зээл жилийн 5 хувийн хүүтэй тул эрдсэл харьцангуй бага байна.

-Эхний 3 жил БЗС-д улсын төсвөөс мөнгө төвлөрүүлнэ гэсэн. Жилд хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?
-Энэ жил 90 тэрбум, ирэх жил 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. 100 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан байгаа.

-БСШУСЯ-наас арилжааны банкуудад хамтран ажиллах санал явуулсан уу?
-БЗС энэ асуудлыг хариуцна. Мөн Банкууд өөрсдөө ч бидэнд хамтран ажиллах хүсэлт ирүүлж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан