Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аль-Каида” бүлэглэл Европ руу халдахаар бэлтгэж байна гэв


Лалын алан хядагч “Аль-Каида” зэвсэгт бүлэглэл Европын орнуудад цуврал хадлага үйлдэхээр бэлтгэж байна гэж Их Британийн Засгийн газраас албан ёсоор мэдэгджээ.
Зэвсэгт этгээдүүд Сирид “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг хийж байгаа дайныг эсэргүүцэж  Их Британид халдлага үйлдэхээр төлөвлөн бэлтгэж байгаа гэнэ. Британийн Засгийн газар дахь The Times хэвлэлийн эх сурвалж энэ тухайд “Аль-Каида” одоо Европ, ялангуяа Их Британид цохилт өгөхөөр хүчээ төвлөрүүлж байгаа гэсэн байна. Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аль-Каида” тус улсад шууд халдахаар бэлтгэж байгааг бид мэдэж байгаа гэжээ. Түүнийхээр бол зэвсэгт бүлэглэлийнхэн хамгийн тохиромжтой цагийг хүлээж байгаа гэнэ.
Үүний өмнө АНУ-ын Төрийн департамент бас Лалын алан хядагч зэвсэгт бүлэглэлийнхэн Европт халдахаар бэлтгэж  байгаа баримт байна гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан