Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мьянмарт 66 жил үйлчилсэн онц байдлыг халав


Мьянмарын Ерөнхийлөгч Тхин Жо тус улсад 66 жилийн турш үйлчилсэн онц байдлын журмыг халах тогтоолд гарын үсэг зурсан тухай “The Global New Light of Myanmar” сонин мэдээлэв. Үүний дараагаар Мьянмарын Засгийн газар онц байдлын журмыг халах хууль баталсан байна. Мьянмар нь 1950 онд Их Британи колони байхаа больж тусгаар болсон цагаасаа онц байдал зарлан өдий хүртэл дагаж иржээ. Онц байдлын журмын дагуу тус улсад төрийн шийдвэрийг эсэргүүцэхийг урвасан гэж үзэн шууд цаазаар авах, хуурамч мэдээлэл тараасан, олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн гэж үзвэл олон жилээр хорих ёстой байжээ. Энэхүү журам нь Мьянмарт олон жилийн турш эрх барьсан армийн удирдлагуудад хэлмэгдүүлэлт явуулах, өөр үзэл бодлыг хавчин боох боломж өгч байсан. Иймд энэхүү онц байдлыг журмыг халах нь тус улсад өрнөдийн хөрөнгө оруулалт хийх гол нөхцөлийн нэг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан