Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Сүлд-Эрдэнэ: “Иргэний боловсрол” сурах бичиг алдаатай гэдгийг шүүх тогтоосон


Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичиг алдаатай хэвлэгдсэн төдийгүй сурах бичгийг зохиогчдын багийг шүүхэд өгчээ. Зохиогчдын багийг Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ББЧБ-ын хэрэгжилтийн багийн ахлагч, доктор У.Туяа ахлаж багийн гишүүнээр Сүхбаатар судлаач ШУ-ын гавьяат зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэв, доктор Ж.Нарангэрэл, цөм хөтөлбөрийн бага боловсролын хөтөлбөрийн ахлагч, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан С.Батсүх, Г.Цэвэлмаа нар багтсан бол монгол хэлний багш О.Оюунтунгалаг редакторласан байна.

Энэ талаар өөрийн твитерт жиргэж мэдээлсэн Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, “Монсудар” ХХК-ий эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэтэй холбогдож тодруулсан юм.

-“Иргэний боловсрол” хичээлийн сурах бичиг алдаатай хийгдсэн тул зохиогчдыг нь шүүхэд өгсөн талаар жиргэсэн байна. Шүүх хурал өнөөдөр /өчигдөр/ болсон юм уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангид үздэг “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичигт монгол хэлэнд гаргаж болох бүх алдаа багтсан байна. Зөв бичих, найруулга гээд. Энэ талаар бид өмнө нь БСШУЯ-нд албан бичиг хүргүүлж байсан. Гэвч 2016 онд дахиад л алдаатай чигээрээ хэвлэгдсэн. Зохиогчид нь өөрсдийгөө өмөөрч, алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд өгөхөөс өөр аргагүйд хүрлээ.

-Энэ ном жилдээ хэдэн хувь хэвлэгддэг вэ. Хэзээнээс ийм алдаатай чигээрээ хэвлэгдэж байна вэ?


-БСШУЯ-наас сурах бичгийн эхээ боловсруулж хэвлэлийн компаниуд захиалгаар хэвлэдэг. Жилд нийтдээ хэд хэвлэгдэж байгаа талаар тооцоо байхгүй ч  Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд энэ номнуудыг хэрэглэж байгаа. Ийм алдаатай чигээрээ 2014, 2015, 2016 онд хэвлэгдэн гараад байна. “Иргэний боловсрол” хичээл бол хүүхдийг төлөвшиж, хүмүүжихэд хамгийн хэрэгтэй хичээл. Гэтэл сурах бичиг нь ийм л маягтай байна. Хэрэв эдгээр номуудад ямар алдаа байгааг үзье гэвэл манай ажил дээр хүрээд ирж болно шүү.

-Ном зохиогчдын багт орж буй хүмүүсийг харж байхад бүгд л докторын зэрэгтэй хүмүүс байгаа харагдсан...

-Сурах бичгийг жирийн хүн зохиодоггүй. Доктор, професорууд л хийдэг. Мэдээж энэ номын зохиогчдын багт ийм л хүмүүс багтсан.

Зохиогчдын багийн ахлаг Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ББЧБ-ын хэрэгжилтийн багийн ахлагч, доктор, хатагтай  У.Туяа

-Анхан шатны шүүхээр ямар шийдвэр гарсан бэ?

-Энэ ном алдаатай гэдэг нь батлагдаж бүр хэрэглэхгүй байх шийдвэр гарсан.

0 Сэтгэгдэл
Ямар мундаг доктор вэ. Мүүнизм байлгүй дээ, монгол хэлээ мэдэхгүй байхыг бодоход .......
Хамгийн их уншсан