Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Европ амласан 3 тэрбумаа өгсөнгүй гэж Турк буруутгав
Европын холбоо дүрвэгсдийн асуудлын шийдэхэд дэм болгон өгөхөөр амласан 3 тэрбум еврогоо өгсөнгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган буруутгажээ. Эрдоган Анкарад үг хэлэхдээ “Одоо Туркт 3 сая дүрвэгч амьдарч байна. Бид Ерөнхий Ассамблейд очихдоо энэ сэдвийг НҮБ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл хэн ч сэдвийг хөндөхгүй байгаа нь яваандаа мартуулахыг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрж байна. 3 тэрбум евро өгнө гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүй. Амласан хугацаа дуусах гээд байтал ердөө 179 сая евро орж ирсэн” гэж зэмлэжээ.
Европын холбооны өгнө гэж амалсан мөнгийг Турк өөрийн хэрэгцээнд ашиглах гээгүй дүрвэгсдийн амьдрах орчныг сайжруулах, эм, хүнсээр хангахад зарцуулах гэж байгаа хэмээн Эрдоган онцолж. Тэрээр “Энэ мөнгө дүрвэгсдийнх болохоос биднийх биш. Гэтэл ам гарчихаад биелүүлэхгүй байна. Тэгээд бас дээр нь ахиад 3 тэрбум евро өгөх ч юм шиг яриад байгаа ч эхний амлалтаа биелүүлэхгүй байна. Бид тэсрэх бөмбөгнөөс зугатаж байгаа хүмүүсийн өмнө хүлээсэн хүмүүнлэгийн болон исламын шашны үүргээ биелүүлнэ” гэв.
Одоогийн байдлаар Туркт Сирийн 2,7 сая, Иракийн 300 мянга гаруй дүрвэгсэд амьдарч байна. Тэдний нэг хэсэг нь Сиритэй хил залгаа бүс нутагт майхан хотхонуудад амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь Туркийн мужуудаар тархан суурьшжээ. Дүрвэгсдийг байршуулахад шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээг хангахын тулд Туркийн Засгийн газар төсвөөсөө 20 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл