Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхины наймааны тэрбумтан, “Кокаины загалмайлсан эх” Бланко


Колумбын хар тамхины наймааны босс Гризельда Бланко манай гаригийн кокиаины наймааны анхны тэрбумтан. Хар тамхины наймааны хамгийн аюултай гэмт этгээд түүний харгислал, хэрцгий авирын тухай домог шиг ярианууд байдаг. Түүнийг хар тамхины наймааны бүхий л цаг үеийн хамгийн хайр найргүй этгээд, “Кокаины загалмайлсан эх” гэж нэрлэдэг байж. Түүнийг лавтай 200 гаруй аллага үйлдсэн гэдэг ч хууль сахиулагчид хар тамхины наймаа, хил давуулдаг гэмт хэргээс нь бусдыг баримтаар нотолж чадаагүй гэдэг.

Гризельда Бланко 1970-180-аад онуудад Майамад кокаин наймаалдаг сүлжээний гол төлөөлөгч, эзэн байсан юм.

Ийм наймааны гол төлөөлөгч эрчүүд ч түүнийг гүйцэхгүй гэдэг. Business Insider-ийн нотолж байгаагаар бол Бланкогийн хөрөнгө хоёр тэрбум долларт дөхөж Эксобарын хөрөнгө ч түүнийг гүйцэхэд хол байсан гэдэг.

Гризельда Колумбын Картахенд 1943 онд төрж, бүр багаасаа л гэмт хэргийн ертөнцтэй холбогджээ.

Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр бол тэрээр 11 наснаасаа л баячуулын хүүхэд хулгайлах гэмт хэрэгт оролцож, хүүхэд барьцаалаад мэцэг эх нь мөнгө төлөөгүй тохиолдолд хүүхдийг нь шууд буудчихдаг байж.

14 насандаа Гризельда гэрээсээ зугтааж нэг хэсэг биеэ үнэлж амьдарсан байна.

20 насандаа бүсгүй Карлоса Трухильо гэгчтэй гэр бүл болсон байна.

Энэ бол түүний анхны гэрлэлт, тэрээр нөхрөөсөө гурван хүүхэд төрүүлжээ.

Харамсалтай нь тэрээр гэр бүлийн сайн эзэгтэй, хүүхдүүдийн сайн ээж болж чадсангүй.

1970-аад оны дундуур нөхрийнхөө хамт АНУ-д цагаачлан очиж, мансууруулах бодисын наймаа хийдэг болжээ.

Ер нь Бланко гурван удаа гэрлэсэн байдаг. Нөхрүүд нь  ч гурвуулаа мансууруулах бодисын наймаа, хууль бусаар хил давуулах ажил эрхэлж үүнээсээ болж алуулсан. Чухам үүнээс болоод Бланког “Хар бэлэвсэн эхнэр” гэж хочилдог болжээ. Зарим яриагаар бол хоёрдахь нөхрөө Бланко өөрөө ам руу нь буудаж хөнөөсөн гэдэг.

Бланко өөрөө сэтгэцийн гүн хямралд орсон, түүний алсан хүмүүсийнх нь сүнс байнга мөрдөж байна хэмээн, дэргэдээ эр хүнгүй унтаж чдахааа больсон гэсэн яриа бий. Бланко бас янз бүрийн хүйсийн хүнтэй үйлддэг бэлгийн гаж зуршилтайгаа ч нуудаггүй байж.

Тэрээр хамгийн анх дотуур хувцсандаа 7 кг кокаин нууж Колумбаас АНУ-д оруулж ирснээр хар тамхины наймаагаа эхэлж байжээ.

Мэдээж үүнээс багагүй мөнгө олсон ч түүнд бол хангалтгүй байлаа. Түүний гол зорилго нь бүр өргөн хүрээнд ажиллаж, маш ихийг олох,  үүний тулд кокаиныг жинхэнэ элитүүдэд зориулан чанартайг зөөх байлаа.

Удалгүй тэрээр Майамагийн шөнийн цэнгээний газруудад кокаин нийлүүлэх болж энэ нь жинхэнэ моод болон өргөжсөн байна.

1970-аад оны сүүлчээр Бланко Майамагийн зах зээлд “кокаины төлөөх хар тамхины дайн”-д оролцож, үр дүнд нь эндхийн хар тамхины зах зээлээс марихуаныг шахаж чадсан байна.

Ингэж АНУ-д кокаины наймаа ид цэцэглэсэн байна.

The Guardian-ы мэдээгээр бол түүний сүлжээ сард 1,5 тонн кокаин зөөвөрлөж хэдэн арван саяын орлого олдог олбсон байна.

Тэр үед Гризельда хар тамхины наймааны хамгийн харгис эзэн болж замдаа садаа болсон бүхнийг хайр найргүй устгадаг болжээ.

1984 онд түүнд хэд хэдэн удаа халдаж, тэрээр Калифлоорнид ирэхэд хүрсэн байна. Жилийн дараа гэхэд түүнийг баривчилсан юм.

Түүнд хар тамхины наймааны нь төлөө  20 жилийн хорих ял оноосон ч шоронгоос  ч тэрээр энэ ажлаа үргэлжлүүлсээр байжээ.

Түүнийг Флоридад үйлдсэн 40-200 аллагын нь төлөө буруутгаж эхэлсэн ч шүүхийн явцад техникийн алдаанаас болоод гэрчүүд нь түүнийг буруутгагч цагдаагийн офицерыг яллагчийн нарийн бичгийн даргатай ярьсан утасны секс яриаг дэлгэж хэрэг өөр тийшээ эргэсэн гэж Guardian сонинд бичсэн байдаг.

2004 онд Гризельдаг суллаж Колумбад шилжүүлэн өгснөөр тэрээр хар тамхины наймаагаа үргэлжлүүлж эхэлсэн гэнэ.

Түүний хоёр  ч нөхрийг, дөрвөн хүүхдийн нь гурвыг буудалцааны үеэр алсан нь ч, өөрийг нь өчнөөн удаа заналхийлж байсан ч Гризельдаг зогсоож чадсангүй.

Түүний амьд үлдсэн цор ганц хүү Майкл Корлеон Бланког 2012 онд кокаин наймаалсан, хар тамхи зөөвөрлөх зорилгоор хэлцэл хийсэн гэж гэрийн хорионд оруулж байж.

Гризельда Бланко хүүтэйгээ хамт

Тэрээр хар тамхины наймааны өчнөөн олон сүлжээ, зам бий болгож АНУ-д кокаин оруулж ирдэг жинхэнэ эзэн байлаа.

Тэр бүр хар тамхи нууцаар хил давуулахад зориулсан тусгай халаас бүхий дотуур хувцасны дэлгүүр хүртэл нээж байжээ.

1985 онд түүнийг баривчлах хүртэл Гризельда хар тамхины наймааны хамгийн ноцтой гэмт хэрэгтний жагсаалтад Эскобар, ах дүү Очао нарын хмат бичигдсэн байсан юм.

Зураг дээр: Пабло Эскобар, Очоф Васкес Хорхе Луис нар

Гэхдээ Гризельда Бланког яг л өөрийнх нь үйлддэг байсан тийм үхэл хүлээж байсан юм. 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр 69 настай түүнийг махны дэлгүүрээс гарч явахад нь хоёр мотоциклтой хүн давхин ирж өнгөрөхдөө шууд тулган буудсан байна.

Мотоциклоор давхин ирж олон нийтийн газарт будан хөнөөдөг энэ арга чухамдаа Бланкогийн өөрийн нь гэмт хэрэг, дээрмийн жинхэнэ гол арга нь байлаа.

Хоёр сум толгойд нь тусч хар тамхины наймааны загалмайлсан эх газар дээрээ нас барсан байна. Түүнд өчнөөн олон дайсан байсан атал энэ хэрэг бүүр эрт тохолдоогүйг л цагдаагийнхан гайхаад өнгөрч.

Гризельда Бланко өнгөрсөн зууны хамгийн аюултай, цус асгаруулагч гэмт хэрэгтэн, хар тамхины наймааны хамгийн амжилттай эзэн гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.

Холливуд ч энэ түүхийн дэргэдүүр зүгээр өнгөрсөнгүй 2015 онд “Загалмайлсан эх” кино авч эхэлсэн юм.

Норвегийн найруулагч Эва Сорхаугийн хийж байгаа 90 минутын энэ киноны зохиолыг Николас Пилежи бичиж, продюсерлэж байгаа гэнэ.
Гризельда Бланкогийн дүрд шотландын нэрт жүжигчин Кэтрин Зита-Жонс тоглож байгаа  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан