Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгийн Ерөнхий сайдыг заналхийлсэн зурвас бүхий тагтааг барьжээ


Б.БАДРАЛ


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг сүрдүүлэн заналхийлсэн утга бүхий захидал тээсэн тагтааг Энтхэгийн Патханкот хотоос барьсан байна. Зурвас зөөхөөр тусгайлан сургасан тагтааг Пакистаны нутгаас санаатайгаар явуулсан гэж Энэтхэгийн тусгай албад үзэж байгаа аж. Тус зурвасыг Пакистаны албан ёсны хэл болох урдугаар бичсэн байсан нь ийм дүгнэлт гарахад нөлөөлсөн бололтой. Захидалд “Биднийг 1971 оных шиг хүмүүс гэж андуурах хэрэггүй. Бид Кашмирын өсийг авна. Одоо хүүхэд болгон Энэтхэгийн эсрэг байлдахад бэлэн” гэсэн байжээ.
1971 оны гэдэг нь Энэтхэг Пакистаны гурав дахь дайныг хэлжээ. Энэ дайнд Пакистан улс томоохон ялагдал хүлээж Дорнод Пакистан нэртэй муж нь салан тусгаарлаж Бангладеш гэдэг бие даасан улс болсон түүхтэй.

Есдүгээр сарын 29-нд Энэтхэгийн Жаму ба Кашмир мужтай залгаа Пакистаны хилийн дагуу зэвсэгт мөргөлдөөн болж олон арван хүн алагдсанаас болж хоёр улс ахин томоохон дайн дэгдээж магадгүй байдалд ороод байгаа. Энэтхэгийн Ерөнхий сайд нь Пакистаны дэмжлэгийг авдаг салан тусгаарлагч, алан хядагчдын эсрэг эрс хатуу арга хэмжээ авна гэсний хариуд ийнхүү сүрдүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан