Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг танилцуулна

Өмнөх Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-ын сонгуулийн санал хураах мөчтэй зэрэгцэн ““Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк, түүний төлөөний компани болох “Монголын зэс” компани хувьчилж” авлаа гэж мэдэгдсэн байдаг.

Энэ хувьчлалын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч, хувьчлал хэрхэн явагдсан, 49 хувийг худалдаж авсан хөрөнгө оруулалтын эх үүсвэр хаанаас гарсан бэ, гэдгийг хүний, өөрийнгүй шалгах ёстой гэж улс төрийн хүчнүүд үзэж байна. Энэ дагуу Ж.Эрдэнбатын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард хувьчлалтай холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргасан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ажлын хэсгийг ахалж байгаа юм. Гэвч, ажлын хэсэг энэ асуудлыг хав дарж, дүгнэлтээ танилцуулахгүй гэх шүүмжлэл МАН-аас ч, АН-аас ч гарах болжээ.

Я.Содбаатар “”Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар тодорхой даалгавар Засгийн газарт өгсөн. Засгийн газраас таван сайдын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан ажилласан, дүгнэлтээ гаргасан байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар дүгнэлт сонссоны дараа УИХ-аар хэлэлцээд явах байх. Энэ үед тодорхой шийдвэр гаргана”.

Д.Хаянхярваа “Бүх асуудал хуулийн хүрээнд л байх ёстой. Хуулийн хүрээнд хувьчлал явагдаж уу гэдэг л асуудал. Хэрвээ эзэн болоод авсан бол үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хангаж, Монгол дахь өгөөж байнга нэмэгдэж байх ёстой. Монголын нийгэмд бизнес эрхлэгчид рүүгээ тал, талаасаа дайрдаг зүйл байгаа. Өнгөрсөн дөрөн жилд “Энержи ресурс” компани дэлхийн зах зээлд гарсан ч дампуурах тийшээ явсан. Монголын компани гэдэг эрх ашгийн үүднээс хандаж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь төр дэмжлэг үзүүлж ажиллах ёстой”.

Ж.Батзандан “Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалыг шалгах” ажлын хэсэг гаргасан. Гэвч, шалгалтын дүнгээ танилцуулахаас зугтаж байна гэж би харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, хулгайлж авсан хүмүүстэй Засгийн газрын ажлын хэсэг нэгдэж байна. Сонгуулийн өдрийг далимдуулан Засгийн газрын гишүүд тэргүүтэй нөхдүүд хувьчилж авах шийдвэр гаргасан. Тиймээс нам ялгаагүй хулгайтай тэмцэх хэрэгтэй”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан