Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистанд гурван жилийн дотор 750 сая фунт өгнө


Их Британи нь Афганистаны эдийн засгийг тогтворжуулах, афганчуудын амьдралын түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор 750 сая фунтын тусламж үзүүлэхээр болсон байна. Британийн Олон улсын хөгжлийн сайд Прити Пател “Британи сүүлийн арваад жилийн турш Афганистанд байрлах хугацаандаа аюулгүй байдлыг сайжруулах, тус улсыг ахиад Британид заналхийлж болох олон улсын алан хядагчдын төв болоход нь саад болж чадсан.  Сая гаруй хүүхдийг сургуультай болгосон, эрүүл мэндийн салбарыг сайжруулсан гээд афганчуудын амьдралыг бид ихээхэн хөгжүүлсэн. Гэхдээ асар их асуудал үлдсэн, ялангуяа “Талибан”-ы зүгээс аюул заналхийлсэн хэвээр байна. Иймд бид 2017-2020 оны хооронд Афганистанд 750 сая фунтыг төсвөөсөө гарган өгөхөөр шийдлээ” гэжээ. Тусламжийн тэрбум орчим ам.долларыг эрүүл мэнд ба боловсрол, иргэдийн дотоод шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, минажуулсан газрыг аюулгүй болгоход зарцуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан