Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рамзан Кадыров: Бууд, Хууль байна уу, үгүй юу ямар хамаатай юм


ОХУ-ын Чеченийн тэргүүн, ерөнхийлөгч Владимир Путины итгэлт хүн Рамзан Кадыров бүгд найрамдах улсынхаа хүчний байгууллагад хар тамхичдыг ямар ч шүүхгүйгээр буудан хороохыг үүрэг болгожээ.

Тэрээр нутгийн хууль сахиулагчид, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж  хар тамхитай тэмцэх болон зам тээврийн ослыг бууруулах тухай асуудлаар ярилцах үеэрээ ингэж хэлсэн байна.

Тэрээр ердөө л “Чеченийн бүгд найрамдах улсад хууль зөрчсөн хэнийг ч болов бууд, чөтгөр лүгээ тонилог. Хууль байна уу, үгүй юу ямар хамаатай юм. Бууд ойлгов уу. Ассалам алейкум, асуудал байхгүй. Энэ л хууль байхгүй юу” гэсэн байна.

“Новая газета” сонин энэ тухай нийтлэлээ уншихыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ДЯЯ-ны сайд Владимир Колокольцев нарыг уншина уу гэж хүссэн байна. Бас Кадыровын хэлсэн үгэнд анхаарлаа хандуулахыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайку, Холбооны мөрдөн байцаах газрын дарга Александр Бастрыкин нарт уриалсан байна.

0 Сэтгэгдэл
ugaasaa har tamhiar uls undesteniig horduulah ajliig anu l hiideg...
zuv sanaa sh tee malaa.har tamhichin ***** 2 yag adilhan
Путин..........алж эхэлж байна даааааааааа
Путины цаад санаа илэрч байна даа
zuv sanaa sh tee malaa.har tamhichin ***** 2 yag adilhan
Хамгийн их уншсан