Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Америк эмэгтэй Саудын Арабаас мөнгө нэхэмжилж шүүхэд хандлаа
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаар амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн нь Саудын Арабын эсрэг шүүхэд хандан нэхэмлэл гаргахыг зөвшөөрсөн хуулийг АНУ-ын Конгресс баталсны дараа анхны хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нисэх онгоц хулгайлан Нью-Йорк, Пенсильвани, Вашингтоныг зорьж халдлага үйлдсэн 19 терорист алан хядагчийн 15 нь Саудын Арабын иргэн байснаас Конгресс ийм хууль баталжээ.
АНУ-ын нийслэлийн оршин суугч Стефани Росс Десимоны нөхөр Пентагонд ажиллаж байгаад тэр халдлагаар нас барахад тэрээр жирэмсэн байжээ.
Бүсгүй, өөрийнхөө болон охиныхоо өмнөөс гаргасан өргөдөлдөө Саудын Арабыг алан хядагч “Аль-Каида” байгууллага, түүний удирдагч Усама бен Ладеныг дэмжиж байсан гэж буруутгасан байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод алба хааж байсан нөхөр Патрик Данны амь насыг хөнөөхөд Саудын Арабын энэ бодлого нөлөөлсөн гээд нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Тэрээр нөхрийнхөө амь нас, өөрсдөд нь учирсан сэтгэл санааны хохирлын төлөө мөнгөн төлбөр нэхэмжилсэн гэсэн ч хэдий мөнгө нэхэж байгааг тодорхой мэдээлээгүй байна.
Харин Саудын Арабын Гадаад хэргийн яам АНУ-ын баталсан энэ хууль нь олон улсын харилцаанд хэдэн зуун жилээр дагаж мөрдөж ирсэн улс орны тусгаар байдалд харшилж байна гэж мэдэгдээд байгаа юм.
9.11 niig usa oorosdoo hiisen tedneesee mongoo neheech
мөнгө нэхэмжлэх нь зөвөө хөөрхий эмэгтэйн зөв байлгүй яахав дээ

0 Сэтгэгдэл
2016.10.03
2016.10.01