Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон нийтийн газарт гивлүүртэй явахыг Болгарт хориглолоо


Олон нийтийн газарт лалын хувцастай явах, ялангуяа нүүрээ бүрэн халхалж явахыг хориглох хуулийг Болгарын парламент баасан гаригийн хуралдаанаараа эцэслэн баталлаа.
Хуульд зааснаар бол нүүрээ халхалсан хувцсыг тус улсын албан байгууллага, ялангуяа төр захиргааны болон боловсрол, соёлын, нийтийн үйлчилгээний, олон нийтийн амралт сувиллын газруудад өмсөхийг хориглож байгаа юм байна.

Гэхдээ энэ хууль нь эрүүл мэндийн байдлаас болоод нүүрээ халхлах шаардлатай хүмүүс, мэргэжлийн зориулалттай хувцас өмсдөг хүмүүст хамааралгүй гэнэ. Мөн өөрийн гэр орондоо болон шашны байгууллагуудад ийм хувцас өмсч болох юм байна.
Хууль зөрчсөн тохиолдолд 200 лев, энэ зөрчлөө давтсан тохиолдолд 1500 левээр торгож байх гэнэ. Хэрэв албан утшаалтан энэ хуулийг зөрчсөн бол 500 лев, тэрээр энэ үйлдлээ давтвал 2000 левээр торгож байх юм байна.

0 Сэтгэгдэл
Маш зөв хууль гаргажээ. Манайд толгойгоо алчуураар боосон нэвсийсэн хар хэрээ шиг хүүхнүүд бас л олон болоод байна шүү
ЯДАРСАН БОЛГАР АЛАН ХЯДЛАГЫН БАЙ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ
zuv shu muuhai arabuud
Хамгийн их уншсан