Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Долларын ханш сонгуулиас хойш 300 төгрөгөөр өслөө
Монгол банк мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулна, валютын нөөцийг нэмэгдүүлнэ, инфляцын түвшинг нэг оронтой тоонд барина, Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож зохистой түвшинг хадгална.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс... 2016-06-13
Өнөөдөр эрх барьж байгаа МАН энэ Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд дэлгэж байхад ам.доллар 1930 төгрөгтэй тэнцэж байж.
Харин өнөөдөр, үүнээс яг гурван сарын дараа байдал ямар байна вэ.
Найман шарга валют арилжааны төв ам.долларын ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч, 2293 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Еврогийн ханш ч мөн өсч арилцааны банкуудад 2053 төгрөгөөс 2599 төгрөг хүрч байна. Хамгийн өндөр нь Капитал банк еврог 2520 төгрөгөөр авч 2607 төгрөгөөр зарж байна.
Валютын ханш тасралтгүй өсч байгаа ийм үед Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргаад байгаа. Тэрээр “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэсэн юм.
Гэхдээ энэ нь Төв банк юу хийдгийг л тайлбарласнаас хэтрээгүй болох нь сүүлийн хэдэн өдрийн валютын ханшийн огцом өсөлт харуулж байна.
УИХ-ын сонгуулийн өмнө МАН валютын ханш өнгөрсөн дөрвөн жилд ингэж өслөө, бид 2012 онд ийм хямдхан хүлээлгэж өгсөн гээд ам уралдуулан яриад байсан нь талаар болж сонгуулиас хойш гуравхан сар өнгөрөхөд долларын ханш 300 гаруй төгрөгөөр өсөөд байна.
Бид чинь ер нь юу хийчихэв ээ, хэнийг сонгочихсон юм бэ.....?

0 Сэтгэгдэл
2016.09.30