Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эстонид орос хэлээр гардаг сүүлийн өдөрт тутмын сонин гарахаа болилоо


Эстонид орос хэлээр гардаг байсан хамгийн сүүлийн өдөр тутмын сонин Postimees- хэвлэгдэхээ болилоо гэж  “Би-би-би” мэдээллээ. Энэ сонины хамгийн сүүлийн дугаар энэ 29-ний пүрэв гарагт гарчээ. Үүнтэй хамт бас орос хэлээр гардаг долоо хоног тутмын “День за днем” сонинг ч хаагдаж сүүлийн дугаараа аравдугаар сарын 1-нд гаргана гэнэ.

 AS Postimees Grupp хэвлэлийн газар үүнийгээ Rus.Postimees.ee, Limon.ee и Krasotka сайтууд нь хэвлэмэл сониноос хоёр дахин их уншигчтай, зар сурталчилгаа илүүтэй нийтэлдэг гэсэн байна.

“Сүүлийн жилүүдэд орос хэл дээрх сониг захиалан уншигчдын тоо Эстонид буурсаар байна. Харин ч оронд нь орос хэлтэй сайтуудыг илүүтэй уншдаг болсон” гэж хэвлэлийн газрын төлөөлөгч Пеэп Кала хэлжээ.
Хэвлэлийн газар сониноо бүтэн жилээр захиалсан уншигчдад захилгын мөнгөний зөрүүг нь олгохоо бас илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан