Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“iPhone 7” авсан хүнийг ажлаас нь хална


Б.БАДРАЛ


Хятадын Чунчин хотын нэгэн эмнэлгийн удирдлагууд эмч, сувилагч нартаа “iPhone 7”, “iPhone 7 Plus” загварын гар утас худалдан авах, хэрэглэхийг бүрэн хоригложээ. Хоригийг зөрчсөн ажилтнуудын жилийн эцсийн шагнал цалинг хасч эсвэл ажлаас нь хална гэдгээ анхааруулжээ. Ийм өвөрмөц гэмээр шаардлага тавих болсон тухайд тус эмнэлгийн удирдлагууд тайлбарлахдаа “Чамин тансаг амьдралын хэв маягтай тэмцэх ажлын хүрээнд” гэжээ. Мөн гадаадын өөрөөр хэлбэл “Apple”-ийн бүтээгдэхүүнийг авалгүйгээр Хятадад үйлдвэрлэсэн брэндүүдийг дэмжих гэсэн давхар зорилго байгаа гэнэ.
Өмнө нь ч гэсэн “Apple”-ийн бүх төрлийн ухаалаг утсыг ашиглахыг хориглож байсан гэдгээ эмнэлгийн дарга онцолсон байна.
“Apple” компани нь есдүгээр сарын 16-наас эхлээд дэлхийн 28 улсад “iPhone 7”, “iPhone 7 Plus” утаснуудаа экспортолж эхэлсэн бөгөөд Хятадад зөвхөн эдгээр ухаалаг утсыг зардаг 36 тусгай дэлгүүр нээгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан