Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкт цагдаа нар ахин нэг хар арьстныг бууджээ


Америкийн Калифорни мужийн Сан-Диегогийн ойролцоо цагдаа нар халааснаасаа электрон тамхи гаргасан хар арьстныг буудан аминд нь хүрсэн хэрэг гарлаа. Амиа алдсан хар арьстны эгчийн дуудлагаар цагдаа нарыг ирэхэд хохирогч нь хэвийн бус авир гарган тэдний тушаалыг биелүүлэхгүй байсан байна. Улмаар халааснаасаа гэнэт нэг зүйл гаргаж ирэхэд цагдаа нар буу байна гэж бодон гал нээжээ. Гэтэл хохирогч нь халааснаасаа электрон тамхи гаргаж ирснийг дараа нь тогтоосон байна.
Үүнээс өмнө цагдаа нар гартаа буу барьж явсан гэж сэжиглэн бас нэг хар арьстан залууг буудан аминд нь хүрч байсан юм. Үүний дараагаар хар арьстнуудын эсрэг үндэслэлгүйгээр зэвсэг хэрэглэхийг эсэргүүцсэн жагсаал болсон билээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан