Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цөмийн аюул учирвал Ким Чен Уныг устгахад Өмнөд Солонгос бэлэн гэв


Умардынхан Сөүлийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд Өмнөд Солонгосын элит цэргүүд Ким Чен Уныг устгахад бэлэн байна гэж CNN мэдээллээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку парламентын хуралдааны үеэр тусгай хүчнийхэн умардын удирдагчийг устгахад бэлэн үү гэсэн асуултад “Тийм ээ, бидэнд тийм төлөвлөгөө бий” гэж хариулсан байна.
“Өмнөд Солонгост умардын ямар ч объектод пуужингаар оновчтой цохилт өгөх, удирдлагыг нь устгах нэгдсэн төлөвлөгөө бий” гэж тэр онцолжээ.

Энэ сарын 9-нд Умард Солонгос  тав дахь удаагаа цөмийн зэвсэг туршиж Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа юм. Пеньян цөмийн толгойтой балластик пуужин хөөргөх чадалтай боллоо гэж Умард Солонгосын телевиз мэдээлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан