Дэлхийн долоон ноён оргил дээр эх орныхоо Төрийн далбааг мандуулах мөрөөдөлтэй Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Б.Гангаамаа 25 жилийнхээ нөр их хөдөлмөрийн үр шимээр зургаад нь хөл тавьж чадсан. Одоо долоо дахь нь болох Антрактид тивийн Винсон Массифд хөл тавихаар зэхэж буй.
Түүнийг өчигдөр Монголын аялал жуулчлалын салбарт буюу “Монголиа экспедишнс” компанид 10 жил тогтвор суурьшилтай ажилласных нь үр дүнг үнэлж салбарын дээд шагнал болох “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Тэрээр долоо дахь ноён оргилд хөл тавихад санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж буй учир “Амжилтын төлөө хамтдаа” аян өрнүүлж Цэцээ гүн оргил руу явган аялал зохион байгуулж байгаа юм. Энэхүү аялал нь ирэх сарын 1-нээс эхлэх юм байна.