Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хараал хийлээ хэмээн эмэгтэй хүнийг Перуд амьдаар нь шатаажээ
Перугийн төв нутаг Амазонка мөрний хөндийн ширэнгэ ойд амьдардаг Ширингамату Альто нийгэмлэгт нэгэн эмэгтэйг хараал хийлээ хэмээн буруутгаж омгийнхон нь амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Пуэрто-Бермудос бүсийн прокурор Уго Маурисогийн хэлснээр бол 73 настай Розу Вильяр Харионикаг нутгийн нь 40 гаруй хүн шүүж олонхийн саналаар цаазлахаар шийдвэрлэснийг омгийн удирдагч баталсан гэнэ.
Харионикагийн гарыг хүлж хуурай модонд хүлээд бензин асгаж шатаахдаа гар утсанд бичлэг хийсэнд нь хөгшний хашгирч байгаа нь бичигдэж үлджээ. Омгийнхон цогцосыг түүдэг гал дээр гурав хоног шатаан ул мөрөө устгасан гэнэ. Гэхдээ хэргийн газарт ирсэн цагдаагийнхан хэд хэдэн яс олж эд мөрийн баримт болгожээ. Гэхдээ гэмт хэргийн талаар хууль сахиулагчид яаж мэдсэн хийгээд, гэмт этгээдүүдээс хэдэн хүнийг саатуулсан нь тодорхойгүй байна.
Индианчуудын 300 орчим нийгэмлэг оршин амьдардаг Пуэрто-Бермудес нутагт ийм хэрэг гарч байгаа нь анхны тохиолдол биш. 2015 онд жирэмсэн эмэгтэйг мөн л хараал хийсэн хэмээн зодсоноос урагаа зулбаж байсан юм байна.

0 Сэтгэгдэл