Эдгээр өдрүүдэд Вьетнам улсын Данан хотод Азийн элсний наадам үргэлжилж буй. Тав дахь удаагийн наадамд Монгол Улсын баг, тамирчид спортын нэлээд олон төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Эдгээрээс жюү жицүгийн төрөлд өндөр амжилт үзүүлээд байна. Энэ төрөлд 19 орны 190 гаруй тамирчин хүч сорьж, Монгол Улсаас 10 тамирчин, нэг шүүгч оролцож буй. Одоогоор манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
Тодруулбал, Ө.Эрдэнэбаатар 62 кг-д алт, Б.Ариунцог -94 кг-д хүрэл, Б.Өнөржаргал +94 кг-д хүрэл, Б.Буяндэлгэр -62 кг-д алт, Ц.Батцэцэг -70 кг-д мөнгө, М.Сугар +70 кг-д хүрэл, Ц.Батцэцэг үнэмлэхүй жинд мөнгөн медаль, Б.Буяндэлгэр үнэмлэхүй жинд хүрэл медаль тус тус хүртээд байна. Мөн энэ жилийн наадмыг Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул МҮОХ-ны гишүүн, Монголын Жиү жицү холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ шүүгчээр ажиллаж байгаа юм.