Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолигийн амбиц гэр бүл салах шалтгаан нь болсон гэжээ



Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт хоёрын салалтын шалтгаан нь хэн нэгэн жүжигчин бүсгүй эсвэл Брэдийн ааш авир биш гэнэ.  Брэд Питт Холливудын үлгэр жишээ хос гэгдээд байсан тэдний салалтын шалтгаан нь түүний гэргийн улстөрийн хэтэрхий шуналтай амбицаас үүдэлтэй гэж хэвлэлийнхэнд тайлбарласан байна. Брэд Питтийн хувьд түүний гэргий НҮБ-ын сайн санааны элч гэдэг нэр хүндийн төлөө дайн тулаан бүхий бүс нутаг руу ч хүүхдүүдээ дагуулж явах гэж зөрүүдэлсээр байгаа нь тэдний салах гол шалтгаан нь болсон аж. Питт эхнэрийнхээ энэ үйлдэлд хамгийн ихээр дургүйцэж, салах өргөдөл өгснөөр үүнийгээ илэрхийлсэн байна. Түүнээс хэвлэлийнхний бичсэнчлэн францын жүжигчин бүсгүй Марион Котийяр эсвэл хүүхдүүдтэйгээ бүдүүлэг харилцсанаас огт болоогүй гэдгийг тодотгожээ. Ердөө л есөн жилийн хамтын амьдралдаа цэг тавих цаг нь болсон гэж үзсэн нь энэ аж. TMZ сэтгүүлийн мэдээлснээр  Холливудын жүжигчин Жоли Питт нар хоёр жилийн өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулахдаа салах үед өмч хөрөнгөө хэрхэн хуваах талаар гэрээ байгуулсан бөгөөд элдэв маргаан гаргахгүй гэсэндээ хуримын анхны өдрөө л үүнийгээ баталгаажуулан сейфэнд хадгалжээ.  Тэдний хамтын хөрөнгийг 400 сая ам.доллар хэмээн үнэлсэн аж. 12 үл хөдлөх хөрөнгөө хамтын амьдрал эхэлсэн хойноо худалдаж авсан гэж үздэг.  Гэрийн эзний нэр дээр долоон байр, Жолигийн нэр дээр хоёр байр бүртгэлтэй байдаг бол, хуримынхаа дараа гурвыг худалдаж авсан байна.  Энэ нь Франц дахь жимсгэний аж ахуй бүхий эдлэн, Шинэ Орлеан дахь эдлэн, мөн Нью-Йоркид байдаг олон өрөө бүхий орон сууц юм. Үүнээс чухал нь тэд салснаар төрсөн гурав, өргөж авсан гурван хүүхдээ хэрхэн асран хүмүүжүүлэх вэ гэдэг л хамгийн гол асуудал болоод байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан