Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захарченко хурандаа “Оросын төмөр зам”-аас хумсалж байсан гэв үү

9 тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний ам. доллар гэртээ нуусан хэргээр баривчлагдаад байгаа ОХУ-ын Дотоод явдлын яамны хурандаа Захарченко “Оросын төмөр зам” монополь бүлгийн гишүүн төдийгүй хууль бус банкны үйлчилгээгээр мэргэшсэн нэгэн байжээ хэмээн хэвлэлүүд онцолж байна.
“Новая Газета” сонинд бичсэнээр хэдэн арван тэрбу­мын хулгай болон тэр байтугай хүн амины хэрэг үйлд­дэг гэмт бүлэглэлүүдтэй хууль сахиулагчид холбоотой байдгийг энэ хэрэг баталсан юм. Оросын банкир Модавийн “Universalbank’а”-ийн эзэн Герман Горбунцовын санхүү­гийн гүйлгээний талаарх бүхий л мэдээлэл бүхий зөөврийн компьютерт нь сэтгүүлчдийн гарт орсон бөгөөд тэндээс 250 сая ам.долларын хөрөнгө бүхий офшор компаниуд илрүүлсэн аж.

Энэ “алдарт” хурандаа За­хар­ченкотой холбоотой байж болзошгүй гэдгийг түүний танилууд хэвлэлийнхэнд мэдээлжээ. Хэвлэлд мэдээлс­­нээр энэ сарын 11-нд Оросын Дотоод явдлын яамны хурандаа Захарченкогийн эгчийн гэрээс 9 тэрбум рубльтэй тэнцэх ам.долларын дэвсгэрт хураасан бөгөөд түүний төрөл төрөгсдийн нэр дээрх офшор компаниудад  300 сая орчим евро байсныг хууль сахиулагчид илрүүлсэн. Хурандаа мэдүүлэгтээ энэ мөнгийг түүнд банкирууд хадга­луу­лахаар өгсөн гэж буй.  Тэгвэл сонины эх сурвалжийн мэдээлс­нээр Захарченко “Оросын төмөр зам” компанийн экс дарга Владимир Якунины зөвлөхөөр ажиллаж байсан талийгаач Андрей Крапивинтай дотно найз байсан аж. Өөрийн найзтай хамтран “Оросын төмөр зам” төрийн өмчит компанийн бүхий л томоохон тендерийг гартаа төвлөрүүлж ,  хуулиас энэ бүхнийг “хамгаалж” байсны төлөө сар бүр 150 мянган еврогийн хөлс авдаг байсан гэж бичжээ. Нөүтбүүкт байсан мэдээллээс үзвэл “Оросын төмөр зам”-аас гулсуулсан мөнгөнийхөө дийлэнх хэсгийг хуурамч компаниудынхаа данс руу шилжүүлж, дараа нь офшор бүст байршуулдаг байсан гэнэ. Сэтгүүлчдийн илрүүлсэн мэдээллээр дээрх 250 гаруй сая ам.доллар түүнтэй холбоотой офшор компаниудаас илэрсэн аж. Банкир Герман Горбунцав сэтгүүлчдэд Захарченко Карпивин нарыг дотно нөхөд байсан гэдгийг баталжээ.

Тэрээр Дотоодын явдлын яамны хурандаа нь “Оросын төмөр зам”-аас гэрээ хүлээн авагч бүх хүнтэй найз нөхөд байсан бөгөөд тэрбээр жил бүр хэдэн арван тэрбумыг гэрээ нэрээр хулгайлдаг байж болзошгүй гэжээ. “Reuters”-ийн мэдээлснээр Крапивин, Марке­лов, Борис Ушерович болон тэдний хамтрагч нар зөвхөн “Оросын төмөр зам”-ын тендерийг авахад чиглэсэн хэдэн арван компаниас бүрдсэн вант улсыг байгуулчихсан байсан аж.  Тэд Горбунцовтой ажил төрлийн холбоотой байсан 2012 онд Лондон болсон халдлагын дараа банкаа алдсан түүнээс холбоо тасраад байжээ.  Банкир хэдийгээр банкнаасаа “хөөгдсөн” ч мэдээллийн сан­гаа авч чадсан төдийгүй тэнд нь бүхий компаниудын гэрээ хүлээн авсан санхүүгийн гүйлгээ хадгалагдаж байсныг “Новой газеты” сонины сэтгүүлчир гартаа оруулсан бололтой. Тус сонины зүгээс Захарченко нь Панамын Bachelor Group Inc компани болон Киприйн арал дахь Ancillmar Ltd зэрэг офшор компанитай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж буйгаа илэрхийлжээ.  Хэдийгээр сэтгүүлчид энэ бүх хөрөнгө зөвхөн хурандаад харьяалагдана гэж хэлэхгүй ч дийлэнх нь хэсэг нь түүнд ногдож байгаа нь тодорхой гэжээ.

0 Сэтгэгдэл
Энэ хүн чинь Донецкийн тэргүүн Захарченко байна, адаглаад жинхэнэ хэргийн эзнийх нь зургийг олоод тавьчихаач.
мэдрэлээ зуун украйны захарченкогийн зураг байна ш дээ.
MEDLEG 0 YUM UU KHAISHAAIIIN KKKKK
MEDLEG 0 YUM UU KHAISHAAIIIN KKKKK
MEDLEG 0 YUM UU KHAISHAAIIIN KKKKK
BURUU ZURAG TAVICHIKHSAN BAINA KKKKKKKKKKKK
BURUU ZURAG TAVICHIKHSAN BAINA KKKKKKKKKKKK
Хамгийн их уншсан