Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорин саяын үнэтэй даашинзтай сүйт бүсгүй


Оросын олигархи Муса Бажаевын охин Элина Чеченийн алдарт бизнесмэн Алихана Мамакаевын гэргий болжээ. Гэхдээ түүний хурим эд хөрөнгөнөөс илүү даашинз нь хэвлэл болоод олон нийтийн дунд хамгийн ихээр дуулиан тарьсан мэдээ болоод байна. Муса Бажаев том охиноо хадамд гаргаад зургаан сарын дараа бага охин Москвагийн их сургуулийн оюутан Элинагаа гэрлүүлж буй аж. “Dorchester Finance”-ийн бэр болсон 22 настай бүсгүй 20 сая рублиэр үнэлэгдэх хуримын даашинзаар гоёжээ. Түүний сүйт хархүү 25 настай Бекхан нь Лондонгийн их сургуульд сурдаг, зургаан ч хэлээр ярьдаг, сүрхий боловсролтой нэгэн учраас өөрийн компанийн өв залгамжлагчаар аль хэдийнэ тодорчээ. Энэ оны хоёрдугаар сард хосууд танилцсан ч ердөө хагас сарын дараа бүсгүй түүний гэргий болохыг зөвшөөрчээ. Монте Карло хотын Le Louis XV ресторанд хуримын ёслолоо европын ихэс дээдсийн стандартаар хийж, 100 гаруй хүнийг л зочноор урьсан байна. Түүний эгчийн хуриманд 600 гаруй хүн уригдаж байсан юм. 20 сая рублиэр үнэлэгдсэн даашинзыг Ливанийн загвар зохион бүтээгч Зухаир Мурад хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан