Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Данан 2016”-д бөхчүүд одтой байна


Азийн элсний спортын наадамд манай улсын баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, жюү жицү бөхийн төрлөөр оролцож буй. Азийн элсний наадмын эхний өдөр жюү жицүгийн -94кг жинд Ховд аймгийн харьяат, “Garuda” клубийн тамирчин Б. Ариунцог, +94кг жинд Өвөрхангай аймгийн харьяат “Женко” клубийн тамирчин Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Харин өчигдөр жюү жицүгийн хоёр дахь өдрийн барилдаан амжилтай явагдсан байна. Тодруулбал, 56 кг-ын жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран улсын тамирчдыг ялж аваргын төлөө Пакистан улсын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Б.Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайландын тамирчдыг ялж аваргын төлөө Иордан улсын тамирчинтай тус тус барилдахаар болжээ. Мөн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд барилдсан М.Сугар эхний тойрогтоо Вьетнам улсын тамирчинг оноогоор ялсан ч, хоёрдугаар тойрогт Иордан улсын тамирчинд ялагдсан байна. Гэхдээ тэрээр Туркместан улсын тамирчинг ялж хүрэл медалийн болзол хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан