Б.БАДРАЛ
Нобелийн шагнал гэхээр бүгд мэднэ. Хүн төрөлхтний тусын тулд гэсэн сэдлээр бүгдийг хийсэн гэж тооцогддог нээлт, судалгаа болгон Нобелийн шагнал авах боломжтой. “Тусын тулд” гэсэн сэдэл буюу “motive” гэж байхад хэнд ч хэзээ ч хэрэг болохгүй гэсэн судалгаа, бүтээл бас байх юм. Нэгэнт л ангилал байгаа тул ялагчдад олгодог шагнал гэж байх. Хэнд ч хэрэггүй бүтээлийн оргил. Ийм шагналыг та бид зохиогоогүй бол өөр хүн зохиох нь гарцаагүй. Энэ шагналыг “Анти-Нобель” гэх. Яагаад “Анти-Нобель” гэж нэрлээд тодруулдаг болсон гэхээр янз бүрийн тайлбар байна. Энэ жилийн “Анти-Нобель”-ийг танд сонирхуулъя.
Далавч
Далавч, жигүүр, даль гээд ярих тусам гоё. Гэвч хүн төрөлхтөн шавжийг хэзээ ч таалж байгаагүй. Ер нь хэл нэвтрэхгүй гэж болно. Гэтэл Фредрик Соберг гээч судлаач нь “жиргээч” гэсэн нэртэй ялааны дуу авианы тусламжтайгаар мэдээлэл солилцох тухай гурван боть бүтээл бичсэнээр хоёр зүйлийн хооронд хэл нэвтрэх боломж олгосон гэж болно. Ялааны хэл ба түүнийг ойлгох тухай гурван боть номыг хэвлэсэн нь олон мянгаар борлогдсон гэнэ. Энэ бол юу ч биш ахиад бүр гайхалтай судалгаа байгаа гэнэ.
Дотоож
Ахмад Шафик гэдэг эрдэмтэн мэрэгчдийн хурьцалын идэвхжилд дотоожийг үйлдсэн материалын нөлөөлөх байдал гэсэн судалгаа явуулжээ. Египетийн нийслэл Каир хотын их сургуулийн профессор Шафик нь хархны бэлгийн сонирхлыг нийлэг дотоож бууруулах эрсдлийн тухай гэдэг судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар харх хэрэв дотоож өмсдөг бол ийм төрлийн материалаар дотоож хийж болохгүй юм байна шүү гэсэн дүгнэлт гаргасан байна. Ийм хүнд “Анти-Нобель”-ийн шагнал өгөхгүй байх аргагүй.
Дүрдээ орох
Дараагийн “Анти-Нобель”-ийг Чарльз Фостер гэгч англи залуу авсан байна. Энэ “нөхөр” амьтны нүдээр амьдралыг хардаг юм байх. Фостер нь амьтдыг ангуучлан алаад дараа нь түүхийгээр нь иддэг байсан юм байна. Тэрээр энэ тухайгаа ном бичсэн нь гайгүй борлогдож.
Маажуур
Германы Любек хотын Их сургуулийн Андреас Спренгер гэдэг хүн арьс загатнахын эсрэг өвөрмөц арга сэдсэн гэдгээрээ “Анти-Нобель”-ийн шагнал авсан байна. Тэрээр загатнахыг зогсоох шилдэг аргыг тогтоохын тулд толинд харж гараар маажих туршилт хийсэн аж. Энэ туршилтад 1-77 насны 1000 гаруй хүн оролцсон гэнэ. Энэхүү туршилтыг явуулсан хүмүүс ба зорилт нь гайхалтай гэхээс өөр тайлбар хэлэхэд бэрх. Үр дүн нь “Үнэн хэрэг дээрээ загатнаагүй атлаа худлаагаар арьсаа мааждаг хүмүүс нь залуучууд”.
Адуунд хайртай хүмүүс
Унгар, Испани, Швед, Швейцарийн эрдэмтэд нийлж байгаад хөхтөрүү гэж нэрлэгддэг шавьж яагаад цагаан зүсмийн адууг хаздаггүй болохыг тодруулжээ. Өвөрмөц сонирхол үүгээр дууссангүй соно яагаад шарилын хар өнгөтэй чулуун дээр суудаг болохыг тодруулсан байна.
Сэтгэл зүйчид
АНУ, Бельги, Нидерланд, Герман, Канадын сэтгэл судлаач эрдэмтэд нийлж байгаад 1000 гаруй хүнийг судалсан нь “Анти Нобелийн шагнал”-д ялалт авчирсан байна. Тэд хүний зүүн бөөрөнд загатнахыг зогсоохын тулд толинд харж байгаад баруун бөөрөө маажвал загатнаа арилдаг болохыг тогтоожээ.
Дүр
Японы Ацуки Хигасияма ба Кохей Адати нар хүн тонгойж байгаад салтаагаараа харвал харагдах байдал нь багасдаг болохыг тогтоосон.
Ишлэл
Канадын эрдэмтэн Гордон Пенникук нь “Өнгөц харахад гүн мэт хэнд ч хэрэггүй дэмийрлийг таньж мэдэх ба тусгах” гэсэн судалгаа явуулаад “Анти Нобель” авсан байна.
Гордон Пенникук нь интернэт хэрэглэгчдийн дунд ишлэл болгох дуртай үгсийн бодит байдлыг тодорхойлсон гэнэ. Судалгаагаар хүмүүсийн 30 хувь нь хэн хэлснийг нь мэдэхгүй ямар ч утгагүй үгсийг ишлэл болгон ярьж хэлдэг нь тогтоогджээ.
Анти - Нобелийн шагнал
Энэ шагналыг 1991 оноос эхлэн эрдэмтэн судлаачдад өгч эхэлсэн түүхтэй. Хамгийн хачин, онцгой, өвөрмөц гэсэн тодорхойлтод багтсан судалгаа дундаас хамгийн өвөрмөцийг нь сонгон энэ шагналыг олгодог.