Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагас сая гаруй дүрвэгч Германд амьдарч байна


Б.БАДРАЛ


Сири ба Ирак, Афганис­таны цагаачидтай холбоотой асуудал Германд тун хүнд болоод байгаа. Эдгээр ул­сын гаралтай цагаачид гол төлөв улс төрийн орогнол хүсч ханддаг. Сүүлийн үед Германы цагаачлалын алба ийм орогнол хүсэгчдэд бүгдэд нь шахуу татгалзсан хариу өгдөг болсон. Орогнол хүссэн цагаачдын дотроос хамгийн олон татгалзсан хариу авсан хүмүүс нь Туркээс ирэгсэд, удаах байранд Косовогийн иргэд, гуравт нь сербчүүд орсон байна. Одоогоор улс төрийн орогнол хүсээд татгалзсан хариу авсан хагас сая гаруй хүн Германд амьдарч байна. 2016 оны зургаадугаар сарын байдлаар тус улсад орогнол олгохгүй гэсэн хариу авсан ч гэлээ Германыг орхиж явалгүй амьдарч байгаа хүний тоо 549 мянга 209-д хүрсэн гэдгийг ХБНГУ-ын Засгийн газраас мэдэгдсэн тухай Bild сонинд бичжээ. Засгийн газрын мэдээллээс үзвэл орогнол үзүүлэхгүй гэсэн гадаад иргэдийн дотор Туркээс ирсэн хүмүүс 77600 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Дараа нь Косовогийн 68549 –н цагаач, гуравт нь Сербийн 50817 цагаач орсон байна. Үүнтэй зэрэгцээд орогнол үзүүлэхгүй гэсэн хариу авсан 406 мянга 065 хүн Германд зургаа ба түүнээс дээш жил амьдарч байгаа.

Мөн албадан гаргах хугацааг түр хойшлуулсан / Duldung / гэсэн хариу авсан 168 мянга 2012 хүн Германд байна. Тэдний 100 мянга орчим нь орогнол үзүүлэхгүй гэсэн хариу авсан бол 37020 хүн нь гадаад паспорт байхгүйн улмаас ХБНГУ-ын нутагт түр хугацаагаар байх зөвшөөрөлтэй.

Сая ХБНГУ-ын Засгийн газар нь 215 мянган хүнийг албадан гаргах шийдвэр гар­га­сан ч шийдвэрийг гүйцэт­гэж эхлэх хугацаа янз бү­рийн шалтгааны улмаас хой­­шилсоор байгаа аж. Бун­дес­­таг дахь эрх баригч эвслийн орлогч дарга Ханс-Петер Фридрихийн хэлж байгаагаар албадан гаргах явцыг зохицуулдаг хууль зүйд шинэчлэл хийх шаардлагатай болсон. Тэрээр “Татгалзах хариу авсан хүмүүст төрийг мэхлээд явахыг нь зөвшөөрч байгаа этгээд нь төр улсдаа итгэх иргэдийн итгэлийг баллаж байгаа юм” гэж онцолжээ.

0 Сэтгэгдэл
mongolchuud ch ih baidag sh de bugdiig ni huuj yavuulah heregtei zaluu ulsuud baij eh orondoo ajillaj amidarahad yanaa
Социализмыг байгуулах гэж онолдож явсан он жилүүдээс салаад америкийн ардчиллыг Монголдоо нутагшуулах гэж бид дахин тэнэгтлээ. Нэг онолоо нөгөөгөөр солих гэж бид тэмцээгүй ээ. Зүгээр л Монголчууд бүгд эх орондоо эрх чөлөөтэй, аз жаргалтай,хангалттай сайхан амьдрах гэж дэмжсэн юм. Элбэгдоржийг асар үнэтэй 10 жилийн америк сургуультай болгох гэж бид ардчилал гэж орилоогүй ээ. Ардын хүүхдүүд тийм сургуульд суралцдаг болгох гэж бид ардчилал гэж орилцгоосон юм. Ардаа талцуулан ангилан хуваах гэж бид ардчилалыг дэмжээгүй ээ. Артай ,өвөртэй нь бүгдийг нь Төрийнхөө эвээлд багтаадаг байлгах гэж бид ардчилал гэж чалчсан юмаа.Аль ч нийгмийн үед амьдралгүй адгийн хогийн шааруудыг ажилтай амьдралтай болгох гэж бид ардчиллыг монголд цогцлоогоогүй ээ. Ардын хүүхдүүд оюун ухааныхаа шалгуураар төрдөө зүтгэдэг байхыг бид хүснэм.
Хамгийн их уншсан