Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилийн экс Ерөнхийлөгчийг шүүх ажиллагаа эхэлнэ


Б.БАДРАЛ


Бразиль улсын холбооны шүүгч  Сержиу Мору нь экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лулу да Силву, түүний эхнэр ба бусад зургаан хүний эсрэг шүүх ажиллагаа явуулах тухай прокурорын газрын хүсэлтийг ёсоор болгожээ.
Сержиу Мору нь “Хариуцлагыг заасан хангалттай ноцтой баримт байгааг тооцон үзээнд Да Силвад албан ёсны ял тулган шүүх ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаж байна” гэжээ.

Энэ шүүгч нь авлигатай холбоотой хэрэг дээр маш хатуу, эвлэрэшгүй байр суурьтай байдаг, тун хүнд ял оноодог гэдгээрээ Бразильд алдартай. Шүүх ажиллагааны явцад да Силва буруутай нь нотлогдвол олон арван жилийн хорих ял авахаас гадна 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болох аж.
Өдгөө 70 настай да Силва нь 2003-2010 онд Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа барилгын том концернүүдийн оролцсон мөнгө угаах ажиллагаанаас их хэмжээний мөнгө авсан, төрийн мэдлийн “Петробас” компанитай холбоотой авлигын хэргийг гол санаачлагч гэж буруутгасан. Прокурорын албанаас да Силваг ойролцоогоор 7,3 сая еврогийн авлига авсан гэж үзэж байгаа аж.

Гэвч энэ бүхэнтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байгаа тул прокурорын албан нь да Силваг барилгын “OAS” концернээс Атлантын далайн эрэг дээрх 1 сая еврогийн үнэтэй харшийг авлига хэлбэрээр авсан гэдэг үндсэн ял тулгаад байгаа юм. Харин экс Ерөнхийлөгч энэ бүх яриаг үндэслэлгүй зүйл, улс төрийн захиалгаар явагдаж байгаа жүжиг гэж мэдэгдсээр ирсэн.

Үүнээс өмнө Бразилийн сенатчид Хөдөлмөрчдийн намд да Силватай хамт өндөр алба хашиж байсан одоогийн Ерөнхийлөгч Дилма Руссеффт импичмент зарлахыг наймдугаар сарын 31-нд зөвшөөрсөн юм. Ингэснээр Дилма Руссефф Ерөнхийлөгчийн суудлаас огцорч, түүний оронд Бразилийн ардчилсан хөдөлгөөний намын тэргүүн Мишел Темер Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албаг хашиж байгаа. Гэхдээ “Петробрас” компанитай холбоотой авлигын хэрэгт Мишел Темерийн нэр ч гараад явааг хэлэх хэрэгтэй

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан