Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын өр энэ онд 1.6 сая ам.доллараар нэмэгдэв

Монгол Улс ирэх оноос гадаад зах зээлээс босгосон бондын өрөө төлж эхэлнэ. Энэ нь төсөвт дарамт болж буйг хэн хүнгүй ярих болсон. Тэгвэл гадаад өрийн үлдэгдэл одоогоор 23.4 сая ам.доллар байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 1.6 сая ам.доллараар өсчээ. Дээрх өрийн 4.7 сая ам.доллар нь Засгийн газрынх. Төв банкинд 1.7 сая ам.долларын өр ногдож буй юм. Тэгвэл арилжааны банкууд 2.1 сая ам.долларын өртэй байна. Харин аж ахуйн нэгжүүдийнх найман сая ам.доллар байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээл 3.7 сая ам.доллараар буурсан дүн бий. Ингээд уг өр 6.7 сая ам.доллар болжээ.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан