Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Швед цагдаа хууль бус цагаачдаа хөөж дийлэхгүй байна

Б.БАДРАЛ

Шведэд амьдрах хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан цагаачдын тоо 12 мянгад хүрээд байгаа тухай тус улсын SVT суваг мэдээлэв. Хуулийн дагуу татгалзсан хариу авсан цагаачдыг улсаасаа албадан гаргах ёстой. Гэвч Шведийн цагдаагийн газар тэднийг гаргаж хүчрэхгүй байгаа тухай хилийн цагдаагийн албаны төлөөлөгч мэдээлжээ.

Албадан гаргах ёстой хүмүүсийг хайх, орогнож байгаа газрыг баттай тогтооход ихээхэн цаг зарцуулж байгаа тул энэ зуур албадан гаргах ёстой гэсэн хэрэг нь хугацаа дууссан гэж хаагддаг. Үүний дараа тухайн хүнийг хайхаа больдог тул цаашид хөөгдөнө гэж айлтгүйгээр Шведэд амьдрах боломжтой болдог аж.
Одоогийн байдлаар Шведийн цагдаа нар албадан гаргах ёстой цагаачдын гуравны нэг хүрэхгүй хүмүүсийг л нутаг руу нь буцааж чадаж байгаа. Хуулийн дагуу татгалзах хариу авсан цагаачид дөрвөн жилийн дараа амьдрах хүсэлтийг дахин гаргах эрхтэй, энэ хүсэлтийг хүсэлтийг нь Цагаачлалын газар заавал дахин авч хэлэлцэх ёстой байдаг юм байна.

2015 онд Шведэд гадаадаас 163 мянган цагаач ирсэн тул цаашид татгалзсан хариу аваад хууль бусаар орогнож байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Үүнтэй төстэй байдал Германд бүрдээд байгаа. Тус улсаас улс төрийн орогнол хүсээд татгалзсан хариу авсан ч хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн тоо 500 мянгад хүрчээ. Татгалзсан хариу авсан цагаачдын дийлэнх нь гарч явалгүй Германдаа хууль бусаар үлддэг. Иймд хууль бус цагаачдыг албадан гаргадаг хуульд өөрчлөлт оруулж, бодит байдалд нийцүүлэх шаардлагатай байгаа тухай тус улсын улстөрчид, албан тушаалтнууд ярьж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
tsuun toogoor tsagaach irbel harinch zugeer shdee tsus holildood
Хамгийн их уншсан