Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй

Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулсан тухай өчигдөр мэдээлэл гарсан. Үүнийг Монголбанкнаас үгүйс­гэлээ. Тэгэхдээ ипоте­кийн зээлийн журамд өөрч­лөлт оруулахад Монгол­банк оролцоогүй. Уг журмыг өөрчлөхөд төв банк оролцох байр суурьтай байгаа ч үүнийгээ албан ёсоор илэрхийлээгүй. БХБЯ-наас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах саналаа албан ёсоор Монголбанкинд тавьсан.

Энэ саналыг хэлэлцэж байгаа бөгөөд хариу өгөөгүй аж. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдсэн юм.  Төв банкны захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуралджээ. Уг хурлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд тогтвортой механизм бүрдүүлэх саналыг хэлэлцэж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монгол­банк хариуцан зохицуулж байгаа. Хэрэв уг зээлийн журамд өөрчлөлт оруулах бол Монголбанк оролцох учиртай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан