Б.БАДРАЛ
Америкийн Хойд Каролинад цагдаа нар хар арьстанг буудаж аминд нь хүрсний дараа үймээн дэгджээ. Хар арьстануудын эсрэг үндэслэлгүйгээр зэвсэг хэрэглэн аминд нь хүрэх хэрэг Америкт удаа дараа гарч байсан. Хүмүүс ч ийм төрлийн хэрэгт онцгой анхаарал хандуулж, эсэргүүцэл илэрхийлдэг.
Цагдаа нар зэвсэглэсэн хүн машинаас бууж байхыг хараад арга буюу гал нээсэн гэж мэдэгдсэн. Гэвч Хойд Каролинагийн хар арьстанууд тайлбарыг үл ойшоон цагдаа нарыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн үймээн дэгдээжээ. Цагдаа нар үймээн дэгдэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчид нар руу чулуу, шил нүүлгэсэн байна. Үймээнийг тараах явцад 12 цагдаа шархаджээ.
Алагдсан хар арьстан 43 настай Кейт Лемонтын ар гэр нь түүнийг биедээ буу авч яваагүй, гартаа ном барьж байсан гэж мэдээлжээ.