Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос дүрвэгсдэд 230 сая АМ.долларын тусламж үзүүлнэ

Б.БАДРАЛ

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам нь дүрвэгсдэд тусламж үзүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд 230 сая ам.доллар гаргахаар болсон тухайгаа мэдэгдэв.
Нью-Йоркт болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бэн Сё “Манай Засгийн газар хүмүүнлэгийн олон талт тусламжид зориулан гурван жилийн хугацаанд 230 сая ам.доллар гаргахаар болсныг дуулгахад таатай байна” гэжээ. Мөн өмнөх гурван жилд Өмнөд Солонгос нь Сири, Иракийн дүрвэгсдэд тусламж болгон 50 сая ам.доллар гаргасан, цаашид ч тусламжийг өргөн хүрээтэй хэрэгжүүлэх болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан