Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Б.БАДРАЛ

Хятадын Шаньдун муж дахь химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Тус агентлагийн мэдээнээс үзвэл өндөр даралттай шингэн ба хий дамжуулах, хадгалах зориулалттай төхөөрөмж дэлбэрсэн аж. Дэлбэрэлтийн улмаас байгаль орчин бохирдоогүй гэнэ. Дэлбэрэлт болсон үйлдвэр дээр барилгын дулаан ба ус тусгаарлагч хөөс гаргаж авдаг бодисууд бэлддэг байжээ.
Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 18-нд Хятадын Цинхай мужийн химийн үйлдвэр дээр гарсан ослын улмаас зургаан хүн амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед цементийн үйлдвэр дээр тоосонцор шүүгч дээр дэлбэрэлт гарсан байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан