Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкт цагдаа нарыг эсэргүүцсэн үймээн дэгдлээ


Америкийн Хойд Каролинад цагдаа нар хар арьстныг буудаж аминд нь хүрсний дараа үймээн дэгджээ. Хар арьстнуудын эсрэг үндэслэлгүйгээр зэвсэг хэрэглэн аминд нь хүрэх хэрэг Америкт удаа дараа гарч байсан. Иймд хүмүүс ийм төрлийн хэрэгт онцгой анхаарал хандуулж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

Цагдаа нар зэвсэглэсэн хүн машинаас бууж байхыг хараад арга буюу гал нээсэн гэж мэдэгдсэн. Гэвч Хойд Каролинагийн хар арьстнууд тайлбарыг үл тоон цагдаа нарыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн үймээн дэгдээжээ. Цагдаа нар үймээн дэгдэгчдийн тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчид цагдаа нар луу чулуу, шил нүүлгэсэн байна. Үймээнийг тараах явцад 12 цагдаа шархаджээ.

Алагдсан хар арьстан 43 настай Кейт Лемонтын ар гэр нь түүнийг биедээ буу авч яваагүй, гартаа ном барьж байсан гэж мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан