Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Британид хаягдал хүнсний анхны супермаркет нээлээ
Британийн Лидс хотод хаягдал хүнсний супермаркет нээсэн байна. Энэ дэлгүүрт сүлжээ дэлгүүрүүдийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагын хаяж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийг худалдаалах юм байна. Гэр бүлээ тэжээх гэж ядаж байгаа бага орлоготой хүмүүст туслах зорилготой энэ дэлгүүрээр үйлчлүүлэгчид чадлынхаа хэрээр л төлбөр хийхэд хангалттай гэнэ.
Real Junk Food төслийн багийнхан үүнээс өмнө 2013 онд ийм зориулалттай кафе нээж байсан юм. Энэ төслийнхөн Британи даяар ийм хэдэн зуун үйлчилгээний газар нээж супермаркетууд, бусад байгууллагын хаяж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийг цуглуулж сургуулиудад илгээдэг байна. Ингэснээр энэ сүлжээ бага орлоготой айл өрхүүдийн 12 мянга гаруй хүүхдийг хүнсээр хангадаг болжээ.
Real Junk Food Project төслийг мэргэжлийн тогооч Адам Смит санаачилж энэ супермаркетийг нээсэн бол цаашдаа Шеффилд, Брэдфордод шинэ салбараа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Статистик судалгаагаар хүнсний бүтээгдхүүний 25 хувь нь худалдааныхаа цэгт очиж чадалгүй хаягддаг бол 30-50 хувь нь хугацаа нь дуусахаасаа өмнө хаягддаг байна.

0 Сэтгэгдэл